Friday, April 22, 2011

АМЖИЛТИЙН ТҮЛХҮҮР


Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ




Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.
Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.
Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.
Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.
Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир "энэ нь өөхтэй, энэ нь ястай юм" гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс "найрыг" эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө ноход хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.
Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
Дараа өдөр нь өнчид нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ.

Thursday, April 14, 2011

БҮДҮҮН НАРИЙН ХОЁР


Николаевын тємєр замын буудал дээр хоёр найз уулзсаны нэг нь бїдїїн, нєгєє нь нарийхан ажээ. Бїдїїн нь дєнгєж сая буудлын газар хооллосон учир уруул нь тос болж боловсорч гїйцсэн интоор адил гялалзана. Тїїнээс херес, флердоранжийн їнэр ханхална. Нарийхан нь дєнгєж сая галт тэрэгнээс буугаад чемодан ваадантай бас хатуу цаасан хайрцагтай юм їїрчээ. Тїїнээс гахайн утсан мах, кофе цайны шаар їнэртэнэ. Тїїний ард урт эрїїтэй, туранхай авгай харагдах нь тїїний эхнэр, бас гимназийн єндєр сурагч нїдээ онийлгож харагдах нь тїїний хїї ажээ.
-Порфирий!  Чи чинь? Хонгор минь, Хичнээн ч жил уулзаагїй билээ! Гэж бїдїїн нь нарийхнаа харж дуу алдав.
-Та минь! Миша Багын найз минь хаанаас гараад ирэв ээ гэж нарийхан нь гайхав.
Найзууд гурвантаа їнсэлдэж нулимс дїїрсэн нїдээр бие биеэ харцгаав. Хоёулаа бахдан гайхсан байв. Їнсэлдсэний дараа нарийн нь,
-Хайрт найз минь санаадгїй еэ Мєн сониноо, Їгїй наашаа сайн хараач, урьдын адил гялалзаж явах шив, єнєєх л дэгжин ганган хэвээрээ, бурхан минь, за тэгээд баяжаа биз, гэрлэсэн биз дээ? Би ч харж байгаа биз, гэрлэсэн… За, энэ миний эхнэр  Луйза, Ванценбах нутгийн хїн… лютерийн шїтлэгтэй… Энэ бол миний хїї Нафанаил, гуравдугаар ангийн сурагч Нафаня, энэ миний багын найз, гимназид хамт суралцаж байсан юм гэж хэлэв.
Нафанаил бага зэрэг бодоод малгайгаа авав.
-Гимназид хамт суралцаж байсан юм., гээд нарийхан нь їгээ їргэлжлїїлэн -чамайг юу гэж хочилдог байлаа, санана уу? Сангийн ном янжуурын галаар тїлсний учир Герострат гэж, намайг ховчдуу болохоор Эфиальт гэж хочилдогсон. Хо-хо… хїїхэд байжээ.. , бїї ай, Нафаня, тїїнд жаал ойрт… энэ миний эхнэр Ванценбах нутгийн хїн… Лютерийн шїтлэгтэй.
Нафанаил бага зэрэг бодоод эцгийнхээ ард нуугдав.
-Ямаршуу амьдарч байна, найз минь. Алба хааж байна уу, хаагаад дууссан уу гэж бїдїїн нь асууж найзыгаа баяр хєєр болон харав.
-Алба хааж байна, эрхэм минь. Хоёр жил коллегийн ассесорын алба хааж Станиславын одон авсан. Цалин бага л даа… за тэрч яахав, эхнэр маань хєгжмийн хичээл заадаг, би хувиараа тамхины хайрцаг модоор хийдэг. Сайхан хайрцаг, ширхэгийг нь рублиэр зардаг юм. Хэрэв хэн нэгэн хїн арав юмуу илїїг авбал, мэдэж байгаа биз дээ, хямдхан єгнє. џаж ийгээд болж л байна. Яаманд алба хааж байсан. Одоо мєн газрынхаа харъяа энд ажиллахаар болсон юм. Энд ажиллана даа. За чи ямаршуу байна, дєрєв, тавдугаар зэргийн тушаалын албанд биз?
-Їгїй эрхэм минь, арай дээгїїр тавь. Би одоо нууц зєвлєгчийн алба хааж байна…. Хоёр одонтой гэж бїдїїн нь хэлэв.
Нарийхний царай гэнэт цайж, хєдєлгєєнгїй болсон боловч удсан ч їгїй инээмсэглэлээр дїїрэв Тїїний царай, нїднээс оч бадрах мэт байв. Єєрєє ч бєгтийж, дїнсийв… Тїїний чемодан, боодолтой юм, хайрцаг нь ч  атугай атирчих шиг болов… Эхнэрийн нь урт эрїї улам сунах шиг. Нафанаиал номхон зогсож бїх товчоо товчлов.
-Би эрхэм дээдэс минь… Тун аятайхан байна, Багын найз гэж хэлж болох хїн гэнэт ийм єндєр тушаалтай болох гэж, хи-хи-хи
-За боль, юунд ийм янзаар ярина вэ? Чи бид хоёр багын найзууд атал ингэж хэргэм зэрэг хїндэтгэх нь юу вэ? Гэж бїдїїн нь ярвайв.
-Авєрч єршєє… яалаа гэж… эрхэм дээдэс таны агуу сэтгэлийн их анхаарал бол…амь оруулах ундаа мэт… энэ бол, эрхэм дээдэс минь, миний хїї Нафанаил… эхнэр Луиза, Лютерийн шїтлэгтэй гэж хэлж болно.
Бїдїїн нь хариу хэлэх гэтэл нарийхний нїїрэнд амтархал, бишрэл, хїндэтгэл илэрхий байхад нууц зєвлєгчийн бєєлжис цутгах шиг болов. Тэгээд нарийхнаас нїїр буруулж, салах ёс гїйцэтгэхээр гар сарвайжээ.
Нарийхан нь гурван хуруугий нь атгаж бїх биеэрээ мэхийж хятад хїн шиг хийхийлэв. Эхнэр нь инээмсэглэв. Нафанаил хєлєє тов хийлгэсэнд малгай нь уналаа. Гурвуулаа гайхсан байв.

ТҮШМЭЛИЙН ҮХЭЛ

Нэгэн сайхан їдэш аж ахуйн тєдийлэн хээнцэр биш тїшмэл Иван Дмитрыч Червяков зєєлєн сандлуудын хоёрдугаар эгнээнд сууж “Корневилийн хонх” бїжигт дуурийг їзэж байхдаа дээд зэргийн жаргал эдэлж суулаа. Гэтэл гэнэт… Єгїїллэгт энэ “ гэтэл гэнэт” их олон гардаг юм. Амьдрал тийм гэнэтийн  явдлаар дїїрэн байдаг болохоор зохиогчийн зєв юм. Гэтэл гэнэт, тїїний царай їрчийж нїд цагаанаар эргэлдэн амьсгал нь зогсчихжээ… Тэрээр дурангаас нїдээ салган бєхийгээд… найтааж орхилоо… Найтаахыг хаана ч, хэзээ ч зэмлэдэггїй юм. Хєдєєний эрчїїд, цагдаагийн дарга, заримдаа нууц зєвлєгч ч найтаадаг шїї дээ. Хїн бїр найтаадаг. Червяков их ч сандарсангїй, нусны алчуураар арчаад, ёс мэдэх хїний хувьд ингэж найтаалгахдаа хэн нэгэн хїний тавыг алдагдуулаагїй байгаадаа гэж эргэн тойрноо харлаа. Тїїнийг зам харилцааны яаманд албан хааж буй чєлєєнд байгаа генерал Бризжалов болохыг Червяков таньжээ.

“Би шїлсээ їсэргэчихэж дээ. Миний дарга ч биш, хамаагїй хїн, тэгэхдээ л эвгїй юм даа. Уучлал гуйх хэрэгтэй” гэж Червяков боджээ.

Червяков ханиалган, бїх биеэрээ урагш тонгойн генералын чихэнд,

-Эрхэм минь, уучлаарай. Би тан руу шїлс їсэргэчихлээ… Санамсаргїй л… гэж шивнэлээ.

-Зїгээр, зїгээр…

-Бурханы ивээлээр уучлаарай. Би чинь… Би тэгэх гэж бодоогїй юм.

-Та сууж їзээч. Намайг юм їзїїлээч.

Червяков сандран тэвдэж мулгуу байдлаар инээмсэглэснээ тайз руу харж эхлэв. Тэрээ харж байгаа хир нь урьдын жаргал алга болжээ. Тэгээд тїїний сэтгэлийн зовиур шаналгаж эхэллээ. Завсарлагаагаар тэр тїшмэл Бризжалов руу ойртон очиж дэргэдїїр нь жаахан явснаа ноомой зангаа дарж,

-Эрхэм минь, би тан руу шїлс їсэргэсэн… Уучилж їзээч…Би… Би тэгж… гэж бувтнавал,

-Болиоч…Би бїр мартчихсан байхад та тїїнийг яриад байх юм гэж генерал хэлээд доод уруулаа тэсвэр алдсан шинжтэй хєдєлгєв. Червяков генерал руу сэжиглэн харснаа, “Мартсан гэх, гэтэл нїдэнд нь ёжтой байдал илэрч байдаг. Ярих ч дургуй байна. Би ер нь, тэгэх гээгїй юм… Энэ чинь байгалийн ёс юм гэдгийг учирлах хэрэгтэй байна. Тэгэхгїй бол намайг нулимах гэсэн гэж бодно. Одоо тэгж бодохгїй ч, хожим тэгж бодно” гэж боджээ.

-Червяков гэртээ ирээд ёс алдсан тухайгаа яривал авгай нь болсон явдалд дэндїї хєнгємсєг хандах шиг болжээ. Авгай нь эхлээд айснаа “хамаагїй” хїн гэдгийг мэдээд тайвширчээ.

-Ямар ч атугай чи очиж уучлал эр. Чамайг олны дунд биеэ авч явж чаддаггїй хїн гэж бодно гэж авгай нь хэлжээ.

-За тэр биш її. Би уучлал гуйхад тэр их хачин байсан юм… Нэг ч аятай їг хэлээгїй. Тэгээд ч юм ярих зав байгаагїй.

Маргааш нь Червяков ёслолын шинэ хувцасаа ємсєн їсээ засуулаад Бризжаловт учирлахаар явжээ…

Генералын хїлээн авах єрєєнд ороод хїн олонтой байгааг Червяков їзлээ… Хїмїїс хїлээж авах завсар єргєдєл хїлээж авахаар генералыг гарч ирэхэд Червяков тїїнийг бас харлаа. Хэд хэдэн хїнээс генерал юм асуугаад Червяков руу харахад тїшмэл::

-Эрхэм та, хэрэв санаж байгаа бол єчигдєр “Аркадия” театрт би найтаачихсан… тэгээд санаандгїй шїлсээ їсэргэчихсэн… Ууч… гэж илтгэж эхлэхэд,

-Тийм дэмий юм… Бурхан ивээг гэж генерал хэлээд –Танд юу хэрэгтэй вэ? гэж дараачийн хїнээс асуужээ.

“Ярих дургїй байгаа болохоор уурласан байх нь… Їгїй, їїнийг ингээд орхиж болохгїй…Би тїїнд учирлая” гэж Червяков боджээ.

Генерал сїїлчийн хїнтэй уулзаж дуусаад дотоод єрєєлїїгээ чиглэхэд Червяков тїїний хойноос даган,

-Эрхэм минь, хэрэв би эрхэм таныг цочоосон аваас зєвхєн гэмших зїйл мєн гэж хэлэх байна…Санаандгїй юм болсныг болгоогооч гэж бувтнахад генералын царай ярвайж гараа савчаад,

-Та зїгээр дооглож байх шив гэж хэлээд хаалганы цаагуур далд оржээ.

“Юунд инээж дооглох билээ. Тїїнд чинь инээж шоолох юу ч байгаагїй. Генерал учрыг нь ухаарахгїй нь. Ингэхлээр би энэ бардам гайхлаас дахиад уучлал эрэхгїй. Чєтгєр аваг. Харин тїїнд захидал бичье. Явахаа больё” гэж Червяков бодлоо.

Червяков харьж явахдаа ингэж боджээ. Тэрээр генералд захидал бичсэнгїй. Бодож бодож юу гэж бичихээ мэдсэнгїй. Тэгээд маргааш нь єєрєє очиж учирлах болжээ.

-Би єчигдєр ирж таны тайван байдлыг алдагдуулжээ, эрхэм минь гэж генералыг єєдєєс нь асуух байдлаар харахад Червяков хэлээд – Таны болгоосон шиг би шоолж дооглох гээгїй юм. Найтаалгахдаа шїлс їсэргэсэнд уучлал гуйх гэсэн болохоос инээж шоолох гэж бодоогїй юм. Би инээж дооглож зїрхлэх її дээ? Хэрэв би инээж даажигнах юм бол албаны хїнийг хїндэтгэх ёс алга болох билээ гэж бувтналаа.

Чичирч хєхєлбєр болсон генерал,

-Тонил! гэж хашгирав.

-Юу? гэж айсандаа бахардсан Червяков шивнэн хэллээ.

-Тонил!  гэж генерал хєлєє дэвсэн байж давтан хашгирав

Червяковын гэдсэн дотор ямар нэгэн юм тасрах шиг боллоо. Тэрээр юу ч їл їзэн, юуг ч їл харан хаалга руу чиглэн гарч... Тэрээр єєрєє мэдэлгїй гэртээ ирээд ёслолын хувцасаа тайлсан ч їгїй, буйдан сандал дээр хэвтээд ... їхжээ.

Monday, April 11, 2011

АНХНЫ ДУРЛАЛ

Анхны бүхэн бидний зүрх сэтгэлд мартагдашгүйгээр үлддэг энэ бүхний дундаас анхны дурлал хамгийн сайхан хэрнээ хамгийн тогтворворгүй нь үлээхэд л хийсээд явмаар зүйл байдаг юм шүү. 
 

П.В. АННЕКОВТ ЄРГЄН БАРИВ



        Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр  хагас  цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв.
        Гэрийн эзэн хонх цохиод хоолны їлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр
-         За ингээд шийдэх шив дээ гээд тїшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари1 соронгоо, -Хїн бїр анхныхаа дурлалын тухай паянг ярих ётсой боллоо шїї. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв.
Булцгар цагаан царайт,  махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рїї харснаа дараа нь адар єєд ширтэв.
-         Надад анхны дурлал гэж байгаагїй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.
-         Яагаад тийм байдаг билээ?
-         Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн  зуур давхиад  їзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ тїїний хойноос тийнхїї давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зїйл биш  мэт байдал гарган тїїнээс хожим нь ч бусад бїсгїйн хойноос эргїїлж явахдаа  яг тийм байдаг байв. Їнэнийг хэлэхэд анхны бєгєєд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бїр дээр їеийн
1 Ороосон навчин тамхи (Ред)
 удаж байгаа хэрэг шїї дээ. Тэр їеийн  тухай тодорхой санах юмгїй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?
        Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ –Миний анхны дурлалд ч сонирхмоор зїйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа ємнє би хэнд ч  байсангїй. Бидний хэрэг тун урагштай бїтсэн юм. Эцгїїд маань зуучлан ураг бололцоод бид хоёр ч гэсэн дорхиноо бие биедээ хайр сэтгэлтэй болж  тєдєлгїй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон їгэнд л багтана. Эрхмїїд минь, їнэнийг хэлэхэд  анхны дурлалын тухай асуудал хєндєхдєє,  настай  гэхгїй ч гэсэн мєн залууд нь орохгїй гэрлээгїй та бїхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.
-         Їнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргїй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар їстэй дєч эргэм насны Владимир Петрович бага зэрэг тїгдрэн хариулав.

Єє! Харин бїр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.
-         За тэгье.. эсвэл  больдогч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хєєрєхдєє чадамгай биш. Яриа маань ойлгомжгїй товчхон эсвэл хэт  нуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зєвшєєрвєл санаснаа би бїгдийг дэвтэрт бичээд уншиж єгье.

Найзууд эхэндээ зєвшєєрєхгїй байсан боловч Владимир Петрович єєрийнхєєрєє болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелїїллээ. Дэвтэртээ доорхи зїйлийг бичжээ.

        Тэр їед би арван зургаан настай байв. 1833 оны зун болсон хэрэг.

        Би эцэг эхтэйгээ Москвад суудаг байлаа. Манайх Калугийн боомтын ойролцоо Нескучнын цэцэрлэгийн тушаа хєлсний зуслантай байлаа. Их сургуульд орох бэлтгэл хийж байгаа нэртэй, хийсэн юмаар тун ч бага айвуу тайвуухан байдаг байжээ.

        Хэний ч хавчлага шахалтгїй бїрэн чєлєєтэй байдаг байв. Ялангуяа орос оронд гэнэт “дэлбэрэх бємбєг шиг” (Comme une bombe)  унав гэсэн бодолдоо хэрхэвч дасахгїй байсан муухай царайлан єдєржингєє  орондоо хєлбєрдєг сїїлчийнхээ асрагч  францаа явуулсанаас хойш би чухам  юу ч  хийсэн боломжтой, дураараа болсон билээ. Эцэг маань надтай эелдэг боловч тоомсоргїй харьцаатай, ээж бол надаас єєр хїїхэдгїй атлаа намайг бараг хайхарч хамламжилдаггїй, шал єєр зїйлд санаа нь зовдог байсан юм. Миний эцэг цэвэрхэн, залуу, сайхан эр, ээжтэй сэтгэлээр биш хєрєнгєнд нь болж єєрєєсєє арав эгч тїїнтэй гэрлэжээ. Ээж минь гунигтай амьрдаг байсан юм. Сэтгэл нь їргэлж  догдлон зовуурлаж, эцгийг хардаж уурладаг байсан боловч нїїрэн дээр нь тїїнээ гаргадаггїй байв. Ээж, ааваас маш эмээдэг мєн аав ч єєрт нь ширїїн, хєндий… ханддаг  байв. Миний эцэг шиг тийм гол шиг айван  тайван, биедээ эрэмшсэн зоргоороо хїнийг би хэзээ ч їзсэнгїй.

        Зусланд єнгєрїїлсэн эхний хэдэн долоо хоногийг би хэзээ ч мартахгїй. Тэнгэр тун сайхан. Бид хотоос тавдугаар сарын есєнд яг Киолай хутагтын дїйцэн  єдєр нїїж ирэв.

        Зуслангийнхаа эсвэл Нескучнын цэцэрлэгээр, заримдаа боомтын цаагуур зугаалдаг байв. Кайдановын сурах бичиг ч юм уу эсвэл ямар нэгэн ном авдаг боловч дэлгэж їздэг удаа тун цєєхєн, харин голд уул урьд цээжилсэн олон шїлэгнээсээ єндєр дуугаар уншина. Сэтгэл хєєрєн зїрх нэг л тааламжтай эгдїї хїрэм ёгхийж, би нэг л юм хїлээгээд чухам юунаас ч юм зїрхшээгээд байгаа  юм шиг бїхнийг хачирхан сонирхон юунаас ч буцахгїй юм бїхэнд бэлэн байв. Їїрээр тэмээн хараацай сїмийн хонхыг тойрон нисдэг шиг мєрєєдєл, бодол санаа минь нєгєє л сэтгэлд ургасан  їзэгдлийг тойрон наадаж эргэлдэнэ. Би нэг хэсэгтээ бодлого болон гуниглан уйтгарлаж уйлж хайлдаж байлаа. Уянгат сайхан шїлэг ч  юмуу їдшийн гоо сайханд автагдан сэтгэл уярснаас болж асгаруулсан нулимс уйтгарын хажуугаар хавар  цагийн ногоо мэт оргилсон залуу  амьдралын баясгалант сэтгэл тєрдєг байжээ.

        Би морьтой байсан юм. Тїїнийгээ єєрєє эмээллээд ганцаар аль болох холхон явж, єєрийгєє чадал шалгасан тэмцээнд оролцож байгаа хєлєг-баатар хэмээн сэтгэж, морио давиран давхихад салхи чих рїї минь юутай хєгжїїн їлээдэг байв даа! Эсвэл нїїрээ тэнгэр єєд чиглїїлэн номин цэнхэр огторгуйг тэр чигээр нь сэтгэлдээ буулган авдаг байв.

        Тэр їед эмэгтэй хїний дїр, эмэгтэй хїний хайр дурлалын тухай ямар нэгэн тодорхой дїрслэлээр ухаан санаанд минь хэзээ ч буудаггїй байсныг санаж байна. Гэтэл сэтгэн бодож  байсан юм бїхэнд мэдрэн байгаа юм бїхэнд маань ямар нэгэн шинэ зїйл, єгїїлж баршгїй амттай, нэг л таатай, эмэгтэй хїний гэмээр дутуу хагас ухамсарласан, ичмээр ч юм шиг ямар нэг далд совин нуугдаж байгааг мэдэрдэг байлаа.

        Энэ совин энэ хїлээсэн зїйл, миний бїх цогцост нэвтрэн, би тїїгээр амьсгаалан, цусны минь дусал бїрд нэвтрэн урсаж… удалгїй биеллээ олох хувь тавилантай байжээ.

        Манай зуслан баячуудын суудаг, багана бїхий нэг дїнзэн байшин, мєн хоёр намхан, жигїїрийн байшинтай байв. Зїїн жигїїрийн байшинд туурганы хямд їнэтэй цаас хийдэг бяцхан їйлдвэр байдаг байв… Тос толбо болсон халтар халаадтай, зїдэрсэн царайтай, эцэнхий, сэгсгэр  їстэй арваад бяцхан хєвїїн хэвлэдэг машины дєрвєлжин тайрдсуудыг шахдаг модон хєшїїрэг дээр байн  байн їсрэн гарч эцэнхий биеийнхээ хар хїчээр уг цаасан дээр алаг эрээн хээг барлахыг їзэхээр би олонтаа очно. Баруун жигїїрийн байшин хоосон тул хєлслєхєєр болжээ. Таван сарын есноос хойш гурван долоо хоносны дараа нэгэн єдєр тэр байшингийн оцнхны  хаалт нээгдэж, эмэгтэй хїний царай їзэгдэн нэгэн айл орсон байлаа. Їдийн хоолны їеэр ээж гэрийн ахлах зарцаас мана йшинэ хєрш ямар улс болохыг асуусныг санаж байна. Ноён Засекины хатан гэдгийг сонсоод эхлээд ээж нэлээд хїндэтгэмээр маягтай: “Аа ноёны хатан уу… гэснээ – Бодвол ядуухандуу юм болов уу даа” гэж билээ.

-         Хєлсний гурван  тэргээр ирсэн шїї гэж гэрийн ахлах зарц, тавагтай хоолыг хїндэтгэн барих зуураа хэлээд,

-         Єєрийн уналгагїй мєн гэрийн тавилга ч гэсэн авах юмгїй хоосон.. гэж нэмэв.

-         Єє тйим її, уг нь ч зїгээр л юм даа гэж ээж хэлэв.ҮРГЭЛЖЛЭЛ БАЙГАА....

Popular Posts