Sunday, July 10, 2011

Сүрчиг

Эмэгтэй хүмүүст зайлшгүы байх гангараа тэдний үнэртэн байдаг гэхдээ үүнийгэээ хэрэглэхэд зайлшгүй дагах хэдэн дүрэмч байдаг. Сүрчиг нь өөртөө тлдлрхлы хэмжээний тослогыг агуулдаг учраас гоёмсог өнгөлөг торгон гэх мэт хувжасан дээр сүрчигийг шууд цацах юм бол хувцасны үндсэн өнгө алдагдаж хурдан гэмтдэг байна тиймээс хувцасны энгэр юм уу захны дотор талд жижиг ноосон даавуу тогтоогоод түүндээ сүрчгээ шингээж болно. Энэ аргыг хэрэглэвэл таниас аньхилам сайхан үнэр нь удаа нсалахгүйгээс гадна таны хувцас ч гэмтэхгүй. Мөн торго, Мяндас , Капронон эдээр хийсэн хувцсанд сүрчигний үнэр удаан тогтдоггүй учраас дээрх аргыг хэрэглэх юм уу үнэр шингээсэн хөвөнг өргүүртээ бэхэлж болно. Мөн хамгийн энгийн бөгөөд шилдэг арга бол хувцасны шүүгээндээ дууссан сүрчигнийхээ таглааг хийх юм бол таны хувцаснаас зөөлөн мөртлөө сүрчигны тань сайхан үнэр анхилах болно. 

Wednesday, July 6, 2011

Шоколад нүүрний үрчлээс арилгадаг

Хэрвээ Шоколадыг өдөр бүр идвэо нүүрний үрчлээс арилгадаг гэсэн хачирхалтай мэдээллийг эрдэмтэд баталжээ. Флавонол ихээр агуулсан жаахан ч гэсэн хар шоколад хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг тухай Европийн нэг хувийн эмнэлэг судалгаа шинжилгээгээрээ тогтоожээ. Мэргэжилтэнүүд судалгааныхаа явцад сждалгаанд оролцсон хүмүүсийг 2 хэсэг болгон хувааж арьсны байдлыг нь ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон хүмүүс 3н сарын турш флавонол ихээр агуулсан хар шоколад идсэн бол хоёр дахь хэсгийнхэн ердийн шоколад идэж байсан байна. Тэгээд эцэст нь судалгааныхаа дүнг гаргахад эхний хэсгийн сайн дурынхны арис хорт туяанаас ихээр хамгаалагдасан байжээ.Энэ нь арьсны хөгшрөлтөөс айдаг эмэгтэйчүүдэд үр дүнтэй мэдээлэл байх болно гэдэгт итгэлтэй байна. гэхдээ Шоколадыг хэрэглэхдээ сайн чанарын юм уу какао-бобт ихээр агуулсан шоколад идвэл илүү үр дүнтэй байдаг юм байна. Хар шоколад болон хар кофег зөвөөр хэрэглэвэл эрүүл мэндэд тустай байдаг бөгөөд ядаргаа тайлж цовоо сэргэлэн байхад тустай байдаг. Магадгүй эрэгэтэй хүний зүгээс эмэгтэйдээ өгөх хамгийн романтик бэлэгт шоколад ордог нь ийм учиртай ч байж магадгүй л юм









Monday, July 4, 2011

Амьдралын Утга Учир

Өглөө сэрээд би бодлоо амьдрал  утгатай гэж үү өдөр болгон нар мандаж орой болгон нар жаргадаг хорвоогын дуусашгүй өдрүүд үргэлжлээд л амьдрал үл зогсох мэт сэтгэгэдэл төрөх юм хүмүүсийн уур уцаар үргэлж дэргэд минь байж л байдаг . Өглөө нар мандаж зүүднээсээ сэрэх болгонд энэ орчлонд төрөөгүй байсан ч болоосой гэж бодох бодол минь бүр л гүнзгийрэх боллоо хэдий ачит ээжийгээ бодоод сэтгэлээ ариун бүхнээр дүүргэж сэргэлэн цовоо явхыг хичээв ч хорвоод амьдрах нэг л утгагүй энэ хорвоо дээр оршин тогтнож байгаа минь Ээж таньтай л  холбоотой намайг хүмүүс хэдий тойрон хүрээлэвч тэдний хоосон инээд атаархсан сэтгэл худал үг минь сэтгэлийг үл дүүргэвч ээж минь зүгээр л дэргэд минь суухад энэ дэлхий дүүрсэн мэт санагдана хэрвээ тэр минь байхгүй бол энэ хорвоо утгатай гэж үү . Ээжээ би таньдаа хайртай энэ хорвоо дээр та байгаа цагт би энэ хорвоогоос явахгүй ээээ.



Sunday, July 3, 2011

ЭРГЭЦҮҮЛЭЛ

Энэ ертөнцөд хүн болж мэндлээд удсангүй .Хорвоогийн үнэ цэнийг ойлгох ч цаг болоогүй байна. Дэгдэж дэрвэж яваа залуу насны минь гал цог унтрах болоогүй. Гэхдээ Хорвоо ертөнц хатуу тэр дундаа нэг нэгнээ чоно мэт үзэж байгаа хүмүүс бүүр ч  хатуу байдаг юм байна ухаантай нэгэн байж бусдад хүндлэгдэх шиг сайхан юм хаана байх билээ гэвч түүнийг дагах аюул шиг нь аймшигтай юм гэж юу байх вэ. Бидний энэ амьдралдаа хүсэж мөрөөддөг нь эд хөрөнгө алдар нэр биш гэж үү гэхдээ хамгийн их айдаг зүйл нь ч ялгаагүй мөн биз. ГБидний хүсдэг амар амгалан аз жаргал энэ бүгдээр дуусдаггүй бидний хамгийн ихээр хүсдэг хэрнээ хамгийн олж авахад хэцүү зүйл нь хайр дурлал,бие биенээ энэрэх сэтгэл байдаг бид хүссэн ч их хэмжээний хөрөнгө тэй байсан ч бүрэн төгс олж авч үл чадах зүйл нь энэ л юмдаа





Friday, July 1, 2011

ЗҮГЭЭР Л НЭГ..............

Магадгүй үеийнхний минь сонирхолд нийцэхгүй байж магадгүй ч өнгөний зохицол хувцасны шийдлээрэй одоогийн бидний шүтэж явдаг брэнд хувцасны цуглуулгийн зургийг зүгээр л нэг сонирхуулах үүднээс та бүхэнлээ хүргэж байна.

















ЭМО СТИЛЬ




Эмо стилийн тухай ярихаасаа өмнө “эмо” гэж юу гэсэн утгатай шг болохыг тайлбарлая.Эмо нь emotion буюу сэтгэл хөдлөл гэсэн англи үгнээс гаралтай үг юм. 

Эмокидууд нь ихэнхдээ 12-17 насныхан байдаг. Харин 18 настнууд эмо стильд орох хэрэггүй биз. Эмокидууд нь зөвхөн Scotch, Bless of Fall гэх мэт эмо охид хөвгүүдийн сонсдог дууг сонсоод зогсохгүй эмо амьдралаар хүртэл амьдардаг. Панк-Рок эмокидууд нь уйлж, сэтгэл санаагаар унаж, бүтэлгүй хайр болон эргэн тойрныхны хахир хатуу амьдралаар амьдардаг. Гэхдээ хэдэн жилийн өмнөөс нэгэн шинэ урсгал гарч ирсэн байна. Emo New Age! Энэ урсгалын өсвөр насныхан хар, ягааныг хослуулан хувчсалдаг бөгөөд хуучин эмо стилээсээ ялгарах гол шинж нь тэд маш хөгжилтэй, эрч хүчтэй амьдралаар амьдардаг. Тэд спортын олон төрлөөр хичээллэж, шүлэг бичиж, үдэшлэг зохион байгуулж, бусдын үдэшлэгт очих маш их дуртай.  
Эмо стилийн хамгийн гол таних тэмдэг бол хувцаслалт. Хувчас заавал хар, ягааныг хослуулсан байх ёстой. Маш онцгой бас нэгэн шинж чанар бол тэдний үс юм. Тэд ихэвчлэн үсээрээ нүдээ ялиггүй дарсан байдаг эсвэл үсээ батикаар боох. Том ягаан бантик нь охидыг тун өхөөрдөм харагдуулдаг. Хэрэв та өөрийгөө эмо гэж бодож байвал өөртөө 20-с доошгүй тэмдэг зүүсэн байх ёстой гэнэ шүү. Тэмдэгнүүдээ цүнхэн дээрээ эсвэл өмд подволк гэх мэтийн газруудад зүүж болно. Эцэс нь гутал л үлдэх шив. Эмокидууд ихэнхдээ кэйтнийхээ үдээсийг гаргаж өмсдөг эсвэл од болон тэмдэгний зурагтай шаахайгаар гоёдог.






Popular Posts