ДРУИДЫН МОДДЫН ЗУРХАЙ



Алимны мод 23.XII-01.I; 25.VI-0.4.VII Агч мод 11.IV-20.IV; 14.Х-23.Х
Жодоо мод 02.I-11.I; 05.VII-14.VII Самрын мод 21.IV-З0.IV; 24.Х-02.ХI
Хайлаас мод 12.I-24.I; 15.VII–25.VII Мэлрэг мод 01.V-14.V; 03.ХI-11.XI
Агар мод 25.I-03.II; 26.VII–04.VIII Туулайн бөөрний мод 15.V-24.V; 12.ХI-21.ХI
Улиангар мод 04.II-08.II; 05.VIII–13.VIII Яшил мод 25.V–0З.VI; 22.ХI-01.XII
Өмнө зүгийн картас мод 09.II-18.II; 14.VIII-23.VIII Граб мод 04.VI-13.VI; 02.ХII-11.XII
Нарс мод 19.II-28/29.II; 24.VII-02.IX Инжрийн мод 14.VI–23.VI; 12.ХII-20.ХII
Уд мод 01.III-10.III; 03.IХ-12.IХ Царс мод 21.III
Далдуу мод 11.III-20.III; 13.IХ-22.IХ Хус мод 24.VI
Шид мод 22.III-31.III; 24.IХ-03.Х Чидун жимсний мод 23.IХ
Тэс мод 01.IV-10.IV; 04.Х-13.Х Эвэрлэг мод 21.ХII-22.ХII

Друидууд  бол явцуу хүрээний тайлгач  хүмүүс юм. Эдгээр хүмүүс нь уламжлалт домог үгс болон эртний галлудын /эртний францчууд/ ёс зэргийг өвлөсөн угсаа залгагч нар юм. Их Британи, Франц, Хойд Итали, Испани, Австри, Чехословак зэрэг орнуудад амьдарч байсан ба тэднийд өвөг дээдэс билээ.
Друидууд хүний нүднээс далд шигүү ойд амьдардаг байсан ба ой модоо тахин шүтэж, ариун нандин гэж тооцдог байв. Модон дунд амьдарч байхдаа мод бүрийг чухалчилж тухайн үүлдрийн мод ба хүний зан хоёрын хоорондох холбоог олдог байсан байна. Хүн бүр мод шиг өөрийн гэсэн чанар чансаатай, дутагдалтай мөн тодорхой нөхцөл байдалд ургадаг хувирдаг гэж тэд үздэг байжээ.

                                      АЛИМНЫ МОД /23.ХII - 01.I; 25.VI – 04.VII/
Алимны мод нь мэдрэмтгий, сэтгэлийн хөөрөлтэй мөн олон талтай байдаг. Ихэвчлэн сайхан биетэй, өндөргүй. Түүнд сайн талууд их байдаг: сэтгэл татам, аятайхан, сайхан сэтгэлтэй. Түүн рүү харахад хайр сэтгэл санаанд орж ирнэ хэдий өөрөө үүний тухай бодоогүй ч гэсэн.
Алимны мод хайр дурлалыг зөвхөн онолын талаас биш амьдрал дээр ч бас их сонирхно. Хамтрагч хүнийгээ сэтгэл дотроо хайрладаггүй ч түүнтэй гэрлэж чадна. Гэвч энэ нь халуун хайр сэтгэлээс татгалзаж байна гэсэн үг биш. Гэр бүлийн хэвийн амьдрал түүнд таалагддаггүй. Түүнд янз бүрийн өөрчлөлтүүд хэрэгтэй болдог. Тийм учраас тэр хайр дурлалынхаа харьцаанд өөрчлөлт оруулахын тулд ямар нэгэн асуудал, бэрхшээл бий болгодог.
Тэр амьдралынхаа турш хайр дурлалдаа үнэнч байдаг. Өөрт нь таалагдсан хүнтэйгээ гэрлэвэл, тэр гэр бүлийнхээ амьдралыг дээдэлж, хайрлах болно.
Гэвч өөрийн тооцоогүй зангаас болж хууртагдах нь элбэг тохиолддог. Өөрт нь байгаа хамгийн сүүлчийн талхаа ч таньтай хуваалцна.
Тэр маргаашийн тухай ер боддоггүй зөвхөн өнөөдрөөр амьдардаг. Хааяа зээл авчаад түүнийгээ мартдаг. Энэ нь түүний хувьд энгийн үзэгдэл.
Тэр хөнгөн хийсвэр санагддаг ч яг үнэндээ огт тийм биш. Тэр бол гүн ухаанч, аливаа зүйлийг зохиохдоо маш сайн. Амьдралаас таашаал авж чаддаг.
Тэр бол ухаантай, бодлоготой. Шинжлэх ухаан сонирхдог тал бий. Өөрийн сонирхож байгаа зүйлийн тухай уран зохиол унших дуртай. Өөрийн мэдлэгийг баяжуулахын тулд тэр ном их уншдаг. Харин мэдлэгээрээ гайхуулдаггүй.
Амттай сайхан хоолд дуртай. Түүний зан чанарууд: оюун ухаан ихтэй, дүн шинжилгээ хийх дуртай, хэрсүү, элэгсэг, хөөрүү.
                                         ЖОДОО МОД /02.I - 11.I; 05.VII – 14.VII/
Хүйтэн гоо үзэсгэлэнтэй хүн. Бардам, олон зантай. Тэр харьцаандаа болон хамтын амьдралдаа хөнгөн хандах хэрэгтэй болов уу. Өөрийгөө тусгаарлагдсан хүн гэж боддогоос болж хамт олны дунд ч ганцаарддаг. Хамт олны дунд яриа хөөрөө муутай. Өөрийн санаа бодлоо илэрхийлэх нь цөөн, илэрхийлсэн ч тулгадаггүй. Гадны нөлөөнд бараг автдаггүй.
Зорьсондоо хүрэхийн тулд чанга, шургууханддаг. Эдгээр хүмүүс нь гойд ухаантай, задлан шинжлэх чадвартай, шинжлэх ухааны ажилд маш сайн. Гэвч түүний ажил нь өөрийн чадваруудтай нь нийцэхгүй бол амжилт олох нь ховор.
Сэтгэлд нь таараагүй ажилдаа ч хариуцлагатай, анхааралтай ханддаг. Тэр маш нямбай, ухамсартай учир ажил нь тодорхой үр дүнд хүрдэг.
Эдгээр хүмүүс нь өөртөө болон бусад хүмүүст хүнд байдал үүсгэдэг. Тэр олон асуудлын хамгийн хэцүүг сонгодог.
Ямар ч үед тэр найдвартай, итгэлтэй байдаг. Юү ч болсон тэр шударга байдаг болохоор түүнд итгэж найдаж болно.
Хайр дурлалдаа шаардлагатай, үг авдаггүй. Эдгээр зан чанаруудаасаа болж сэтгэл хангалуун байх нь ховор. Амьдралаас аль болох ихийг авахыг хүсдэг, учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг.
Тэр ухаанаа алдталаа дурлавал түүний хайр дурлал нь хязгааргүй болно.
Эдгээр хүмүүс эртний эд зүйлс, том баяр, эртний гоёл чимэглэл, бүдэгхэн гэрэл, сайхан үнэртэй ус зэрэгт дуртай.
Түүний зан чанарууд: хатуужилтай, оюун ухаан ихтэй, шинжилгээ болон логик ухаан гаргах хандлагатай.
                                         ХАЙЛААС МОД /12.I - 24.I; 15.VII – 25.VII/
Энэ хүн байнга бусдын анхаарлыг татдаг. Тэр гоо үзэсгэлэнтэй мөн цэгц биетэй хүмүүс. Гэхдээ эрүүл саруул биетэй мэт харагддаг ч яг үнэндээ бас тийм биш.
Тэр гадаад байдалдаа анхаарал тавиад байдаггүй, энгийн маягаар хувцасладаг. Ихэвчлэн дуртай хувцсаа хуучиртал нь өмсдөг.
Тэр амьдралдаа энгийн байх дуртай, голомтгой биш. Түүний мөн чанар нь тэнцвэртэй, тайван байдал. Түүний удаан хөдөлгөөн нь нүдэнд их тусдаг. Сургамжлах дуртай ба энэ нь түүнийг бусдад тэсвэрлэшгүй болгодог.
Тэр хэт шулуун ба нээлттэй хүн. Маш өгөөмөр сэтгэлтэй. Хүний сайхан сэтгэлд итгэдэг. Хариуцлагатай, ойр дотны хүмүүстэй их хэрэг болдог мөн тэдэндээ туслахад ч бэлэн байдаг.
Түүний хийж байгаа эсвэл хийх гэж байгаа аливаа ажил нь дандаа сайн сайхны төлөө байдаг. Энэ ажил нь хичнээн хэцүү байсан ч тэр амжилт олно гэж итгэсээр хийдэг. Гэхдээ азгүйтвэл, тэр бусдаас илүү санаагаар унадаг.
Бусдад нөлөөлж чаддаг учраас энэ авъяасаа их ашигладаг. Удирдах дуртай, удирдуулах дургүй. Хүмүүсийг удирдснаар их амжилт олдог.
Энэ хүн бол хэрсүү ухаантай, яг онож бодох чадвартай. Тэр бас их уран гартай.
Хайр дурлалын харьцаандаа их шаардлага тавьдаг, өөрөө ч ихийг өгдөг. Хайр дурлалдаа маш их халуун сэтгэлээр ханддаг. Амьдралын ханиа зөв сонгож чадвал, тэр хайр дурлалаа насан турш хадгалж чаддаг хүн. Хайр дурлалдаа их үнэнч. Түүнтэй харьцахдаа их тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй, тэгвэл тэр өөрөө ч зүгээр суухгүй.
Энэ хүний амьдрал их сайхан, аятайхан байна. Тэр амьдралаа ямар байлгамаар байна тийм байлгаж чаддаг. Түүний наргианч зан амьдралын хэцүү үеийг даван туулахад нь туслана.
Түүний зан чанарууд: бодит хэрсүү бодолтой, удирдах чадвартай, гярхай.
                                     АГАР МОД /25.I - 03.II; 26.VII – 04.VIII/
Эдгээр хүмүүсийг танихад амархан, учир нь эрүүл чийрэг биетэйгээс гадна бас царайлаг.
Орчин үеийн гоё чамин зүйлсд дуртай, гэхдээ бас түүнийг байгалийн хүн гэж хэлж болно учир нь ямар ч орчинд амархан дасдаг, хамгийн өчүүхэн зүйлд ч сэтгэл хангалуун байж чаддаг. Ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун амьдарч чадна.
Тэр хааяа хэт хэрсүү бүр бүдүүлэг зан гаргадаг ч түүнд сайхан сэтгэл гэж бас бий. Тэр бол тайван хүн. Энэ тайван байдал нь түүний эргэн тойрч буй бүх хүмүүст нөлөөлдөг. Ийм хүнд хамт олон маш дуртай байдаг.
Эдгээр хүмүүсийн бие нь эрт хөгжиж боловсордог, эрт биеэ даадаг. Тэд мөнгө, алдар нэр болон амжилтын хойноос хөөцөлддөггүй. Аз жаргалтай байх нь л түүнд их чухал. Ганцхан үүнийг л тэр хүснэ.
Асуудал, бэрхшээлд дургүй, тийм учраас эдгээрээс аль болох зайлсхийхийг боддог. Аливаа хурц, чухал асуудлыг шийдвэрлэх, үүний тухай маргах нь түүний зан биш. Харин аливаа сэдвээр ярилцах их дуртай. Түүний санаа бодол дандаа зөв, таарсан байдаг. Түүний мэдлэг бусдад шууд мэдрэгддэг.
Түүнийг уян хатан гэж хэлж болно. Түүний энэ зан л бусдын анхаарлыг их татдаг.
Тэр их мөрөөдөх дуртай. Зуны зугаалга, хотоос гарч зугаалах бас дуртай.
Тэр амьдралын урсгалаар явдаг хүмүүсийн нэг, амьдралаа зохион байгуулаад байдаггүй.
Эдгээр хүмүүс ганцаардалд дургүй. Залуу насандаа найзуудын хүрээнд байхыг эрхэмлэдэг. Тэр өөрийгөө ойр дотны хүмүүсээрээ хүрээлүүлхийн тулд маш их хичээдэг.
Хайр дурлалдаа болон нөхөрлөлдөө бусдаас илүү үнэнч. Түүнээс хэзээ ч тусламж гуйж болно.
Хайртай хүмүүсийнхээ дунд тэр маш тайван байдаг.
Түүний зан чанарууд мэдлэг боловролоо ямагт хөгжүүлдэг, уян, бодлоготой, тууштай, үнэнч, хэрсүү.
                              УЛИАНГАР МОД /04.II - 08.II; 05.VIII – 13.VIII/
Эдгээр хүмүүс залуу насандаа гоо үзэсгэлэнтэй болон цэгц биетэйгээрээ ялгардаг ч нас ахих тус ам өөрөө өөртөө бий болгодог амьдралын бэрхшээлүүд гарч ирнэ. Цаг хугацаа өнгөрдгийг илүү хурц мэдэрдэг, тийм болохоор бүр эрт хөгширхөөс айдаг, харин энэ айдсаасаа болж илүү хурдан хөгширдөг. Түүнд эерэгээр нөлөөлдөг хүмүүсийн дунд байх нь маш чухал. Тийм учраас харьцах хүмүүсээ маш болгоомжтой, хянуур сонгох нь чухал.
Тэр хүрээлж буй орчиндоо маш мэдрэмтгий байдаг. Тэр нүүж суухдаа их болгоомжтой байх хэрэгтэй болдог, учир нь түүнд өөр орчин, нөхцөл тэр болгон таалагдаад байдаггүй. Зай муутай газар санагдвал бие нь муудах хандлагатай.
Ганцаараа амьдрах дургүй. Тэр хүнтэй харьцах хэрэгтэй, гэхдээ харьцах хүмүүсээ өөрөө сонгоно. Түүний эрх чөлөөг хэн нэгэн хязгаарлавал, тэр маш их зовж гутардаг. Эхний үед үүнийгээ нууна, гэхдээ энэ нь удаан үргэлжлэвэл нууж чаддаггүй.
Энэ хүний нэг онцлог нь өөрийгөө өрөвддөг, үүнийгээ бусдаас нууж дотроо л бодож ташаал авдаг.
Түүний бардам зоригтой зан нь ямар ч хүнд бэрхшээлийг давна. Ямар нэгэн шалтгаанаас болж санаа зовсон байдлаа бусдад үзүүлдэггүй. Тэр үргэлж нүүрэндээ инээмсэглэлтэй байдаг. Түүнийг бага мэддэг хүмүүст тэр хөгжилтэй тайван мэт санагдана. Яг үнэндээ бол тэр маш эмзэг бүр ялихгүй жижиг зүйл ч түүнийг бухимдуулахад хүргэнэ.
Энэ хүнийг бодь сэтгэлтэн гэж хэлж болно. Түүнийг материалист маягийн ухаантай гэж хэлж болохгүй л болов уу. Гэхдээ тэр маш зохион байгуулалттай, өөрийн ирээдүйн талаар боддог.
Эдгээр хүмүүсийн төрөлхийн нарийн ухаан нь ер хөгширдөггүй. Тэр өөрийн хэрсүү ухааны ачаар биеэ тоосон байдлаа нууж чаддаг.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь эмч нар байдаг.
Хайр дурлалдаа тэд аз жаргалтай байх нь ховор, учир нь хэт эмзэг, өөрийн эрхээр байх дуртай. Хайр дурлалын хэрүүл маргаан дээр тэр егөөтэй инээмсэглэл, тоглоом тохуу хийсэн тоомсоргүй байдал гаргаж байж өөрийгөө авардаг.
Түүний зан чанарууд: эрх чөлөөнд дуртай, мөрөөдөмтгий, уран сэтгэхдээ сайн, зөн бэлэг ихтэй.
                      ӨМНӨ ЗҮГИЙН КАРТАС МОД /09.II-18.II; 14.VIII-23.VIII/
Энэ бол, гоёмсог, хүчирхэг, саглагар ургамал юм. Ямар ч нөхцөлд дасдаг.
Энэ хүмүүс шаардлага гарвал тэнгэр доор ч хонож чадна, гэхдээ мэдээж бас бусад хүмүүсийн адил тав тухтай орчинд дуртай.
Эрүүл чийрэг биетэй, ямар ч газар гэртээ байгаа юм шиг тайван байж чадна. Түүнийг бүрэг, ичимхий биш гэж хэлж болно. Өөртөө итгэлтэй, идэвхитэй, хүрээлж буй хүмүүстээ өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ харүүлж чаддаг. Түүний талаар тоглоом тохуу хийвэл маш эмзэглэдэг ойлгохыг ч хүсэхгүй.
Тэр анхаарлын төвд байх дуртай. Үүний төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн байдаг. Бүгдийг гайхшруулах нь түүний хувьд маш чухал. Бусдад нөлөө үзүүлж ямарваа нэг зүйлийг хийлгүүлэхэд хүргэж чаддаг. Хүссэн зүйлээ авахын тулд шургуу ханддаг. Өөрийгөө дандаа зөв гэж боддог.
Бусдын оролцоогүйгээр өөрөө шийдэх дуртай. Эцсийн үгийг тэр хэлэх ёстой. Үнэхээр тэр хамгийн хэцүү асуудлуудыг шийдэж чадна. Маш хурдан шийдэж чаддаг нь ч бас гайхалтай. Асуудлыг задлан шинжиж чаддагаараа онцлогтой.
Аюултай болохыг мэдэлгүйгээр, үр дагаврыг тооцоолон бодоогүйгээс болж таагүй байдалд орох нь амархан. Гэхдээ амархан орсон шигээ амархан гарч чаддаг. Өөрийн шулуун шударга, биеэ тоосон, бардам зангаасаа болж зөвхөн хувийн амьдралдаа төдийгүй ажилдаа ч хүнд бэрх үеүүдтэй тулгардаг.
Тэр адал явдалд дуртай учраас түүний амьдрал үргэлж хөдөлгөөнтэй, өөрчлөлттэй байдаг. Хэдий бие даасан, өөрийн эрхээр байдаг ч гадны нөлөөнд автаж, бусдын дураар байж чадна. Эдгээр хүмүүсийн дунд баатрууд ч бий зовлон эдлэгч нар ч бий.
Тэр маш эмзэг, уян нялуун. Хайр дурлалыг шүтэн биширдэг. Тэр дассан сэтгэлээ үүрд байлгаж чаддаг. Түүний хувьд хайр сэтгэл үгүй бол амьдрал утгагүй.
Түүний оюун ухаан их хөгжсөн, дуу хөгжимд дуртай, амьдралд хайртай.
Түүний зан чанарууд: өөдрөг үзэлтэй, сэтгэлийн хөөрөлтэй, оуюн ухаан ихтэй, аливаа зүйлийг нотлох дуртай.
                                        НАРС МОД /19.II - 28/29.II; 24.VII - 02.IX/
Эдгээр хүмүүс нь гоё сайхан зүйлсд дуртай, гэр орноо үнэлж дээдэлж явдаг хүмүүс.
Юү хүсч байгаагаа айн мэддэг, амьдралын урсгалаар хөвдөггүй. Амьдрал түүнд өгч байгаа юманд сэтгэл хангалуун байдаггүй. Өөрийн амьдралыг өөрөө зохион байгуулах дуртай, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг. Эдгээр хүмүүс хэзээ ч номхон, дуулгавартай байдаггүи. Өөрийнхөө гэрийг ч өөрөө өөртөө зориулж бий болгодог.
Ямар ч уй гашууд дийлдэх дургүй. Толгой дээгүүр, бардам явдаг. Тэр маш зоригтой, эрэмгий, ямар ч эсэргүүцлийг тэсвэрлэнэ. Эрсдэлтэй үйлдэл хийж чаддагаараа дандаа урд тэргүүлж байдаг. Аливаа мэргэжилд амжилт олдог. Аливаа үйлдэл хийхдээ хурдан болон зөв байдаг. Маш их шаргуу тул явж байгаа зам, хүрэх гэж байгаа зорилгоос нь болиулах боломжгүй.
Тэр гүнзгий ухаан бодолтой, эмх цэгцтэй сэтгэхүйтэй, удирдах, зохион байгуулах чадвар сайтай. Зорьсондоо хүрэхийн тулд юү шаардлагатайг сайн мэддэг.
Ямар ч бүр хайр дурлалын хэцүү байдлаас ч нэр төртэйгээр гарч чаддаг.
Эдгээр хүмүүсийн сул тал нь бага байдаг. Нэг сул тал нь хайр дурлал юм. Хайр дурлалдаа тэр маш мэдрэмтгий, тачаангуй, тэсвэргүй болдог, амархан дурладаг, тийм учраас хайр дурлалын таагүй явдалд их өртдөг.
Эдгээр хүмүүс нь их найрсаг, зочломтгой мэт санагдавч, яг үнэндээ тийм ч их тусархаг ба өглөгч сэтгэлтэй биш. Түүнд хамгийн чухал нь өөрийн тав тух, өөрийн сайн сайхан байдал. Найз нөхдийн таагүй явдлууд түүний сэтгэлийг зовоодоггүй, харин зүгээр даган гутарч байгаагаа хэлж чадна.
Түүний зан чанарууд: удирдах, зохион байгуулах чадвартай, анализ хийх дуртай, гоо зүйн ухаантай.
                                             УД МОД /01.III - 10.III; 03.IХ - 12.IХ/
Түүний энгийн дүр төрх нь бусдад таатай ба нууцлагдмал санагдана. Энэ нууцлагдмал байдалд нь ихээхэн хүсэл, бодол байдаг ба өөрөө ч учрыг нь ойлгож чаддаггүй юм шиг. Гэхдээ түүний даруухан байдалд нь хууртагдах хэрэггүй. Үнэн хэрэг дээрээ тэр өөрөө юү хүсэж байгаагаа сайн мэддэг. Тэр шийдэмгий, ажил хэрэгч байж чаддаг. Түүнийг үгэнд оромтгой хүн гэж хэлэхгүй, ажил хэргийн асуудал дээр буулт хийдэггүй нилээн хэцүү хамтрагч. Тэр удаан, нөхцөл байдалдаа хурдан тааран зохицож чаддаггүй. Бусдыг их хүндэлдэг учраас хэнд ч юү ч тулгаад байдаггүй. Тэр захирах, удирдах дургүй.
Энэ хүн бол уян, романтик, нартай дулаан өдөрт ба ус горхины хажууд суух дуртай. Үнэр, амтыг хурц хүлээн авдаг. Өнгөгүй, жирийн мэдрэхүйд дургүй. Тэр сэтгэлээрээ амсах таашаалыг эрхэмлэдэг ба үүнийгээ яруу найргийн өнгөнд оруулдаг. Түүнд яруу найргийн нэг юм байдаг. Тэр гутрал гунигийн сургамжийн үгс хэлж чадна, гэхдээ үүнийг нь эмзэг хүлээн авч хэрэггүй. Хоромхон зуурын баяр баясгаланг тэр бусдаас илүү ашиглаж чаддаг.
Тэр их уран чадамгай, дүрслэн бодох чадвар нь сайн, зөн бэлэгтэй, гярхай. Сайн сэтгэл зүйч нар байдаг учраас бусдын бодол санаа таачихдаг.
Биеээ хамгаалж чаддаггүй, дорой мэт харагдавч яг үнэн хэрэг дээр ер тийм биш. Энэ нь зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн төлөө л хэрэглэж байгаа арга юм. Түүнтэй ямар нэг ажил эрхлэхдээ тэр сул дорой мэт дүр эсгэдгийг мартах хэрэггүй. Яг үнэндээ тэр өөрийгөө яаж хамгаалахаа сайн мэддэг.
Түүнийг гомдоллоход эмзэг хүлээн авсны хэрэггүй.
Хэрвээ тэр өөрөө хайр дурлалын зовлонд хэт их тэмүүлэхгүй бол түүний амьдрал тайван байхсан.
Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, дүрслэн төсөөлөхдөө маш сайн.
                                           ДАЛДУУ МОД /11.III- 20.III; 13.IХ - 22.IХ/
Энэ хүн сэтгэл татах, дур булаах чадалтай ба үүнийгээ их чадварлаг ашигладаг. Хэний ч толгойг эргүүлж чадна. Тэр бол үнэхээр таатай, нүдэнд дулаахан ба бусад хүмүүс түүнтэй амархан хэл амаа олдог. Бусад хүмүүс түүний хажууд байхдаа оюуны ба сэтгэлийн тав тух мэдэрдэг.
Түүнд их найдаж болохгүй үе байдаг ч тэр хайр сэтгэлийг мэдрүүлдэг. Эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэлдэг ба хэзээ ч захирахыг хүсдэггүй, амьдралыг нь удирддаггүй. Тэр их тэвчээртэй ба анхааралтай ярилцагч.
Гаднаас нь харахад амгалан, тайван, дуу муутай, аймхайдуу, зориггүй. Гутрангуй ба залхуутай байдал түүний гол дайснууд. Эдгээр мэдрэхүйтэй бүх амьдралаа өнгөрөөдөг үе ч байдаг.
Тэр хангалуун, тав тухтай амьдрал мөрөөддөг ч үүнийг их чухал ач холбогдолтой гэж үздэггүй хааяа бүр ухамсарладаг ч үгүй. Тэр ямар ч орчинд дасан зохицож чаддаг. Бүр овоохойд ч гэрийн таатай орчин бүрдүүлчихдэг.
Энэ хүн их зөрүүд, тогтворгүй ба түүнийг ойлгох маш хэцүү байдаг. Амьдралдаа өөртэйгээ адил хүнтэйгээ учрах нь чухал тэгвэл түүний хайр дурлалын амьдрал зөрчилдөөнгүй тайван байх болно. Ямарч шалтгаангүйгээр хартай байдаг. Бялдуучлалыг сайн мэдэрдэг. Өөрийн үнэ цэнэ, чанар чансайгаа маш сайн мэддэг.
Энэ хүн амьдралын ухаантай, аргатай, техникийн чадвартай, нарийн нямбай.
Түүний зан чанарууд: гярхай, бодит байдлыг эрхэмлэдэг, зохион байгуулах чадвартай.
                                           ШИД МОД /22.III - 31.III; 24.IХ - 0З.Х/
Түүнийг анх харахад тэр бусдад үзэмжгүй, сул дорой сэтгэгдэл төрүүлнэ. Олон хүмүүсийн дунд түүнийг шууд олж харахгүй. Тэр дуу муутай, өөрийгөө харуулах гэж тэмүүлдэггүй. Гэхдээ түүн рүү сайн харвал, тэр их сэтгэл татсан бас гойд ухаантай гэдгийг нь олж харна.
Тэр даруу төлөв зантай ч анхаарал татдаг. Хэнтэй ч адилгүй, маш өвөрмөц хүн учраас нүдэнд өртдөг. Түүний амьдралд хандаж байгаа хандлага нь бусдаас тэс ондоо. Энэ хүнээс юү ч хүлээж болно. Тэр тааварлашгүй үйлдэл хийдэг эсвэл тааварлашгүй зүйл санал болгодог. Ийм хүмүүс бусдад санаа зовох сэтгэл төрүүлдэг.
Тэр бусдын хамгийн нандин бодлыг нь таах чадвартай. Дурлалд тэр хүний хайртай хүн эсвэл эсрэгээр, зовоосон хүн болдог. Түүний хажууд тайван байж чадах болов уу. Гэхдээ тэр хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадвал түүнийхээ амьдралыг хөнгөлхийн тулд бүхнийг хийж аз жаргалтай болгож чаддаг. Түүний зан байдал нь хурдан хувирдгаас болж тэр эсвэл сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэвчээртэй эсвэл ууртай, аюултай, хорон болдог. Түүний хоромхон зуурын зан байдал болон олон аашаас нь шалтгаалан тэр хар санаатай эсвэл цагаахан сэтгэлтэй болж хувирдаг.
Түүний гадаад төрх нь шидтэй мэт үйлчилдэг. Хэрвээ тэр хүсвэл өөрийгөө хайрлуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та түүний талд ороогүй, түүний сэтгэлийг татаагүй бол түүнтэй болгоомжтой байгаарай. Энэ хүн бол эрсдлээс айдаггүй. Түүнтэй хамт амьдрахад нэг талын санаа зовоосон нөгөө талын маш сэтгэл догдлуулсан байна.
Эдгээр хүмүүс их холбирхой, санаачлагатай ч байдаг, идэвхгүй ч байдаг. Бүгдийг орхиод амьдралын урсгалаар хөвж ч чаддаг. Тэр бүгдийг ойлгодог, түүнтэй юу болж байгааг ухамсарладаг. Ямар ч орчинд хурдан дасч зохицдог ба өчүүхэн зүйлээс ч ташаал авж чаддагаараа бусдаас ялгардаг.
Эдгээр хүмүүс нь сурах өндөр чадвартай, сайн сурдаг, аливаа зүйлийг хурдан бөгөөд амархан мэдээд авдаг. Тал бүрийн мэдлэгтэй. Эдгээр мэдлэгээ ашиглах эсэхээ зөвхөн өөрөө л мэддэг.
Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, ургуулан бодох, сэтгэх дуртай, задлан шинжилгээ хийх чадвартай.
                                            ТЭС МОД /01.IV - 10.IV; 04.Х - 1З.Х/
Сэтгэл татам, ялдамхан, хөнгөхөн алхаа гишгээтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй. Гэхдээ энэ хэврэгхэн байдлын цаана хатуужилтай, тогтвортой зан бий. Нүүрэн дэх инээмсэглэл нь дотоод баяр баясгалангийх биш харин өөрийгөө хянах чадвартайгийх юм.
Өөрийнхөө үнэ цэнэ, чанар чансааг яаж тодотгохоо сайн мэднэ, сайхан хувцасладаг, сонголт сайтай. Тэр их сонирхол татсан хүн. Тэр ямагт сайхан зүйлд тэмүүлдэг, дурладаг, гадаад нөлөөнд мэдрэмтгий, найрсаг, төвийг баримталдаг. Түүнд хэзээ ч найдаж болно, хэзээ ч урвахгүй. Хааяа гэнэн цайлган зангаасаа болж ашиглуулдаг. Хүнд баяр баясгалан өгөхийн тулд өөрийгөө ч золиослодог. Заримдаа харъяалагдлын байдалд ордог. Тэр маш хариуцлагтай учраас ихэнх үед бүх болсон явдалд өөрийгөө буруутай гэж үздэг. Гэм буруу нь хааяа түүний сэтгэлийг бүр зовоочдог.
Хүмүүсээс холдуу байдаг, тиймээс ч бие дааж амьдрах, хараат бус байхыг тэмүүлдэг. Түүний хувийн амьдрал нь баялаг ба маргаашийн өдрийн ажлуудаар дүүрэн байдаг. Тэд их хашир, урьдаас мэддэг учир эдгээр хүмүүсийн ихэнх нь гэрлэхийг боддог. Хайр дурлалдаа ихийг шаарддаг ч өөрөө ихийг өгдөг. Тэр байнга сэтгэлийг шалгадаг хүний нэг. Түүнийг хуурч болохгүй. Асар их оюун ухаантай, байдлын өөрчлөлтөнд амархан дасдаг. Ихэвчлэн зорьсондоо хүрдэг, гэхдээ хааяа өдөр тутмын ажил нь түүнд саад болдог.
Түүний зан чанарууд: оюун ухаантай, сэтгэн боддог, мэдрэмтгий, зөн бэлэгтэй, задлан бодох дуртай.
                                                АГЧ МОД /11.IV - 20.IV; 14.Х - 23.Х/
Эдгээр хүмүүс их нямбай, өөрийгөө арчилсан, нэлээн сээтэгнүүр байдаг. Моод дагаж хувцасладаг. Хаана сонирхолтой байна тэнд л байх дуртай. Тэр гэртээ л суугаад байдаггүй хүн, янз бүрийн шинэ хүмүүстэй танилцах дуртай, тэр хүмүүсийг чин сэтгэлээс нь яриулж чаддаг. Түүнд бүрэн итгэж болно, учир нь хөндлөнгийн хүний үйлдлийг шүүмжилдэггүй, нууцыг нь задладаггүй.
Эдгээр хүмүүсийн дунд гоц авъястай алдартнууд, бодгальч үзэлтэнгүүд их байдаг. Эдгээр хүмүүс нь сэргэлэн цовоо, эрчимтэй, ядрашгүй байдаг. Ямагт дээгүүр байхыг тэмүүлдэг. Тэр төрөлхийн зориггүй, даруу төлөв зантай ч амь нас болон эд хөрөнгө суурь нь болсон хамгийн эрсдэлтэй шийдвэрүүд гаргаж чаддаг. Түүний толгойд байнга янз бүрийн төлөвлөгөө байдаг ба эдгээр нь ихэвчлэн сонин, ердийн бус байдаг. Тэр шинэ ба тэргүүн зүйлс их сонирхдог, шинэ санаа гарвал урам зоригтойгоор биелүүлэхэд бэлэн байдаг. Тэр их далайцтай сэтгэдэг хүн. Гэхдээ төлөвлөгөөгөө биелүүлэх нь ховор.
Тэр нэлээн увайгүй. Олон нийт түүний тухай яривал түүнд талагддаг харин хүмүүсийн бодол, шүүмжлэлээс айдаггүй.
Түүнд хэдий гярхай ухаан, зөн бэлэг, сэтгэх чадвар байдаг ч түүний амьдрал нь асуудлаар дүүрэн байдаг. Түүнийг хэцүү, олон талтай хүн гэж хэлж болно.
Хайр дурлал дээр түүний харьцаа энгийн биш. Бусад зүйл дээр гаргадаг урьдаас тааварлашгүй зангаа мөн үүн дээр ч бас гаргадаг. Хэрвээ өөртэйгээ адилхан бодож сэтгэдэг хүнтэй учирвал гэр бүлийн аз жаргалыг амсана.
Түүний зан чанарууд: урам зоригтой, сэргэлэн цовоо, хошин шогийн мэдрэхүйтэй, анализ хийх чадвартай, ерөнхийгөөс тасархайг нотлох чадвартай.
                                     САМРЫН МОД /21.IV - З0.IV; 24.Х - 02.ХI/
Энэ хүн юуны түрүүнд өөрийн маяг ба нарийн тансаг ааш заншил дээр санаа тавьдаг. Энэ нь түүний бүрэг ичимхий занг нуудаг. Энгийн байдал нь хүний эрхэм зэрэг гэж үздэггүй.
Тэр олон ааштай, аминч, түрэмгий байдаг ч үүний зэрэгцээ бас эелдэг, зочломтгой байдаг ба зорьсон санаагаа зоригтой хэлдэг. Түүнийг зөрүүд гэж бас хэлж болно.
Түүний үйлдлийг урьдаас мэдэх гэж хэрэггүй, учир нь аливаа нөхцөл байдалд түүнтэй яаж харьцах нь ойлгоход хэцүү байдаг. Тэр тэвчээргүй ба хувирамтгай эсвэл тэс эсрэгээр төвийг сахисан ба эелдэг зан гаргаж мэднэ.
Тэр их томоогүй, ямар ч шалтгаангүйгээр танд өөрийнхөө хайр сэтгэл ба нөхөрлөлөө өгчөөд дараа нь гэнэт үүнийгээ үгүй хийж чаддаг. Тэр нэгэн зэрэг хартай бас найрсаг байж чаддаг.
Тэр аливаа нөхцөл байдлыг заавал хүндрүүлэх гээд байдаг. Өөрөө зовох дуртай бусдыг ч дуртайяа зовоодог. Бусдад өөрийгөө гоц гойд гэдгээ үзүүлэхийг мэдэгдүүлхийг маш их хичээдэг бас чаддаг.
Түүнийг хайрлах, түүнтэй нөхөрлөх хэцүү, учир нь тэр байнга гэнэт нэг юм сэддэг. Түүнтэй зөрчилдөх их хэцүү, ихэвчлэн бусдыг нөлөөндөө оруулж чаддаг. Хурдан шийдвэр гаргадаг учраас бусдыг өөрийн эрхшээлд оруулж чаддаг. Тэр гайхалтай удирдах чадвартай. Өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаварыг сайн мэддэг. Тэр огт санаа зоволгүйгээр аймшгийн хар санаатай үйлдэл хийж чадна. Тийм болохоор олон дайсантай мөн олон найз нөхөдтэй. Тэр эрсдлээс айдаггүй, буулт хийдэггүй, замнасан замаар явдаггүй. Ер нь амьдралаа ердийн болгохгүйг хичээн бүхнийг хийдэг.
Амьдралдаа өөртөө л найддаг, хамгаас илүү өөрийн бие даасан болон тусдаа байдлыг хадгалахын төлөө санаа тавьдаг.
Түүний зан чанарууд: шийдэмгий, гярхай, удирдах чадвартай.
                                          МЭЛРЭГ МОД /01.V - 14.V; 03.ХI - 11 .XI/
Цовоо, хөдөлгөөнтэй, нийтэч, анхаарлын төвд байдаг хүмүүс. Ухаалаг бас чөлөөтэй яриа өрнүүлдэг, үүгээрээ бусдыг татдаг. Хамт олны чөлөөтэй байдлыг зөвхөн тэр л бий болгодог. Түүнийг сайн мэддэггүй хүмүүст тэр их хөгжилтэй, тайван, гүдэсхэн, амьдралдаа асуудалгүй хүн харагддаг. Гэвч түүнийг сайн мэддэг хүмүүс түүний эмзэг сэтгэлийг сайн мэднэ. Гаднаа амьдралын баяр баясгалантай харагддаг ч сэтгэл дотроо гутрангуй үзэлтэн юм.
Тэр ухамсартай ба холын хараатай байхыг хичээдэг тиймээс ч аливаа зүйлд болгоомжтой ханддаг. Тэр итгэмтгий биш, сэжиглэмтгий, хатуу сануулгаар дүүрэн хүн. Бусадтай зохицож харьцахдаа бас заль ухаан хэрэглэхээ ч мэддэг. Гэхдээ үүнийгээ ихэвчлэн ажил хэргийн харьцаанд л хэрэглэдэг. Ашиг хонжоо, эд хөрөнгө хардаггүй хэрнээ мөнгө сайн олдог. Ямар ч ажлаас айдаггүй, түүний сэргэлэн зан ба оюун ухааныг нь захиргаа өндрөөр үнэлдэг.
Тэр өөрийн эрхээр амьдрах дуртай учраас түүнтэй гэр бүл болвол нэлээн хэцүү байна. Үүрэг хариуцлагаар дарагдах ба уяатай байх дургүй. Хязгаарлал нь түүнийг их зовоодог. Тэгсэн ч тэр үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Үүрэг хариуцлагыг биелүүлэх хэрэгтэй гэж мэддэг ч энэ бүхэн түүнийг дарамтанд оруулдаг.
Хайр дурлалд амархан сэтгэл нь гонсойдог. Хүүхдэд хайртай, тэдэнтэй чөлөөтэй байдаг. Хамгийн хэцүү зүйлийг ч ойлгохоор тайлбарлаж өгдөг. Тэр өөрийн оюун ухаанаараа хэцүү зүйлийг амархан ба ойлгомжтой болгож чаддаг. Тэр гутрангуй үзэлтэй, амьдралаас сайн сайхан юм хүлээдэггүй ч хүүхдүүд түүнд утга учир, найдвар өгдөг. Хүүхүүд л түүнд бусдаас илүү аз жаргал, таашаал өгдөг.
Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, оюун ухаан ихтэй, сэтгэн бодох ба эрэгцүүлэн бодох чадвартай.
                              ТУУЛАЙН БӨӨРНИЙ МОД /15.V-24.V; 12.ХI-21.ХI/
Энэ хүн бол амьдрал болон хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй, гэхдээ үүгээрээ ашиг хонжоо хайдаггүй, сэтгэл татам байдлаараа бусдыг эршээлдээ оруулахыг хүсдэггүй. Тэр их мэдрэмтгий, соргог зантай хүн.
Тэр уужим уудам байдалд дуртай. Тэр төрөлхийн шударга хүн тиймээс үр дагаврыг нь бодолгүйгээр өөрийн зөвийг ямар ч аргаар хамгаална. Аливаа журмыг зөрчвөл тэр шууд эсэргүүцнэ. Ёс суртахууны дүрэм журам нь түүний хувьд их чухал ихэвчлэн тэр бүр ёс суртахууныг хатуу баримталдаг хүн гэдгээ харуулдаг. Төрөл бүрийн заль мэх, тооцоотой үйлдэл, арга мэх зэргийг үзэн яддаг, тийм болохоор эвгүй байдалд орох нь их тохиолддог ба бусдыг санамсаргүйгээр өөрийнхөө эсрэг болгодог. Бусадтай харьцахдаа уян хатан байж чаддаггүйгээсээ болж сэтгэл нь их гонсойдог, ажлаа болон ажлын байраа байнга солих болдог. Ихэвчлэн үүнээс болж мөс муутай, сэтгэлгүй хүн гэдгээрээ алдаршдаг. Энэ бүхэн түүнийг их дарамтанд оруулахаас гадна гомдлоо удаан хадгалж явдаг.
Түүнийг зөрүүд гэж хэлэхгүй ч хэт шулуун, буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо муухан. Тэр холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэсвэртэй тул санхүү болон эд хөрөнгийн асуудал түүнд байдаггүй.
Түүний ухаан нь хурдан, бодитой, ажигласны үндсэн дээр тулгуурласан байдаг. Тэр авъяастай, нарийн нямбай, хурдан шаламгай. Тэр гүн ухааны бодол болж, мөрөөдөж суух дуртай.
Түүний хайр дурлалын харьцаанд ч бас хүндрэл гардаг. Гэр бүлйин аз жаргалыг олоход түүнд хэцүү байдаг. Амрагаасаа чин үнэнч хайрыг шаарддаг өөрөө ч жинхнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Хайр сэтгэлийн хэрэгцээ бас түүнийг хайрлахгүй байж магадгүй гэсэн айдас түүнд байдаг. Энэ бүхэн өөрийн болон түүний амрагийн хоорондох харьцааг их хүндрүүлдэг.
Энэ хүн бусдыг байнга аягүйрхүүлэхийг, гайхшруулахыг хүсдэг. Түүний гаргаж байгаа зан нь бусдад ер ойлгомжгүй байдаг.
Түүнийг эргэн тойрч буй хүмүүсээс түүний амьдрал их шалтгаалдаг. Ойр дотны хүмүүсээс дэмжлэг авсан тохиолдолд л түүний чадварууд бүрэн хөгжинө. Түүнийг ойлгож, даган баясах, даган гутрах хэрэгтэй болов уу.
Түүний зан чанарууд: ажигламтгай, гярхай, удирдах чадвартай, авхаалжтай, бодит байдлыг эрхэмлэдэг.
                                      ЯШИЛ МОД /25.V – 0З.VI; 22.ХI - 01.XII/
Эдгээр хүмүүс аятайхан харагддаг, цэгц биетэй, чамин хувцасладаг, хөдөлгөөндөө чөлөөтэй. Цовоо, чадалтай зантай хүн. Өөрөө өөртөө таалагддаг. Гэвч байнга түүний хажууд байвал нэлээн хэцүү, учир нь тэр их шаардлага тавьдаг ба аминч хүн. Тэр бие дааж амьдрахыг хүсдэг ч түүнийг бас халамжлах, түүний хэрэгцээг хангах хэрэгтэй. Дотны хүмүүсээ зөвхөн түүний таалагдснаар амьдрах, юм хийвэл түүний хүссэнээр хийх хэрэгтэй гэж тэр үздэг. Ийм хүнийг тэвчих хүн бага олдох болов уу.
Зөвхөн өөрийн амар мэндэд, амжилтанд хамаатай аливаа зүйлд биеэ тоосон байдаг. Юү хүсэж байгаагаа сайн мэддэг, юү хүсэхгүй байгаагаа бүр илүү сайн мэддэг. Аз жаргалдаа хүрэхийн тулд замаасаа юуг ч зайлуулж чадна. Энд түүний аминч зан нь гарч ирж байгаа юм. Хариуцлага хүлээх чадваргүй мэт санагдавч тийм биш. Амьдралын бэрхшээлүүдийг хөнгөхөн даван туулдаг. Энэ хүн маш итгэлтэй, найдвартай, түүнтэй айж эмээхгүйгээр гэрлэж болно. Хэдий аминч зантай ч өөрт нь байгаа бүгдийг тантай хуваалцахад бэлэн.
Түүний ухаан нь гоц гойд, уран сэтгэмжээр дүүрэн, үүнийгээ юуны өмнө зөн бэлгийн үндсэн дээр тулгуурладаг. Тэр их гярхай, ажигч хүн.
Хайр дурлалын харьцаанд тэр хань болох хүнээ их анхаардаг, халамж үзүүлдэг, өглөгч болдог, их үнэнч. Хайр дурлал нь ихэвчлэн амжилттай байдаг учир нь болох болохгүй бүгдийг харьцуулан бодож чаддаг. Хайр дурлалаа төдийгүй бас ашиг хонжоо бодож гэрлэдэг. Зөв хүнээ сонгож, алдаа гаргахгүйн төлөө их хичээл зүтгэл гаргадаг, амжилттай ч болдог. Гэр бүлийн амьдрал нь бүтэмжтэй байдаг.
Түүний зан чанарууд: зөн бэлэг, уран сэтгэмж, оюун ухаан ихтэй, задлан шинжих хандлагатай.
                                    ГРАБ МОД /04.VI - 13.VI; 02.ХII - 11.XII/
Аятайхан хүмүүс, түүний энгийн байдал ч бусдын анхаарлыг татаж чадна. Залуу насандаа гоо үзэгэлэнтэй ч нас ахих тусам үүнийгээ алддаг. Зөөлөн харьцаатай, гоо хэлбэрийг шүтэгч хүн. Хувийн амьдралдаа ч өөрийнхөө давууг сонирхдог.
Эргэн тойрны хүмүүс түүнийг шагшин гайхаж байвал тэр дуртай, шагнал авахыг мөн түүнийг ёсолж хүндлэхийг мөрөөддөг. Тэгдэг хэдий ч санаачлага болон шийдвэр гаргах нь ховор. Энэ нь алдаа гаргахаас айдагтай холбоотой. Бусдын даалгаврыг биелүүлэх нь түүнд илүү таатай байдаг.
Тэр бусдаас илүү ёс журамд захирагддаг хүн. Нийтээр заншсан журмыг гажих, замнасан замаас хазайх дургүй. Шинэ зүйл болгонд асар болгоомжтой ханддаг. Ер нь түүнийг болгоомжтой хүн гэж хэлж болно. Тэр их хариуцлагатай, шударга хүн.
Хайр дурлалдаа ч хариуцлагатай ханддаг. Гэр бүлийн амьдралд тэр маш аятайхан, зөөлөн байдаг. Тэр их шударга төвшин зангаараа ялгардаг. Гэхдээ үүргээ биелүүлэх нь түүний хувьд хайр дурлалаас ч илүү үнэтэй.
Түүний зан чанарууд: ухамсартай, зөн бэлэгтэй, уран сэтгэмж сайтай.
                              ИНЖРИЙН МОД /14.VI – 23.VI; 12.ХII - 20.ХII/
Энэ хүний гадаад байдал нь хэдий энгийн ч яруу тод төрхтэй, эелдэг, тиймээс бусдын анхааралд заавал өртдөг. Түүнд амьдралын орон зай болон дулаан шаардлагатай, таагүй орчинд тэр өвдөх магадлалтай. Тэр их эмзэг тул орчин болгонд дасан зохицож чаддаггүй. Бэрхшээлийг даван туулахдаа муу. Гутрал гуниг, зовлон байгаа газар бие муудах нь илүү. Түүнтэй зөөлөн эелдэг харьцах хэрэгтэй, үгүй бол түүнийг сүйтгэх болно.
Тэр сэтгэлийн хөөрөлтэй бас эелдэг зөөлөн. Ингэж байснаараа л тэр амьдралын баяр баясгалан, сэтгэлийн тайван байдлыг мэдэрдэг. Өөрийнхөө сул талуудтай тэмцэж амьдралаа өнгрөөдөг.
Тэр ажилдаа хичээл зүтгэл гаргадаг, түүнд итгэж найдаж болно, өдөр тутмын ажил үүргээ нарийн нямбай биелүүлдэг, гэвч яг үнэндээ нэлээн залхуу. Гэсэн хэдий ч ажил хэрэгч, санаачлага гаргадаг, амьдралд бодитой ханддаг. Ямагт сайхан санаагаар дүүрэн байдаг.
Тэр гэр бүлийн амьдралд дуртай ч өөрөө тууштай бас биш. Гэхдээ гэр бүл ийн тогтвортой байдалд мөн ойр дотны хүмүүстэйгээ байнга харьцах дуртай, хэдий тэд нар нь түүний итгэл найдварыг хариулах чадваргүй ч гэсэн.
Энэ хүн гэр бүлийн жинхэнэ нандин хүн болж, гэртээ сайн сайхан зүйлс авчирч чадна. Харин түүнийг сайн халамжлах хэрэгтэй мөн гомдоож болохгүй. Түүнтэй гэрлэвэл сайн. Тэр хэдий романтик биш ч бусдын энгийн сайхан сэтгэлийг үнэлж чаддаг. Энэ хүн гомдомхой гэдгийг нь мартаж болохгүй. Түүнд эмзэг хүн тохирохгүй.
Түүний зан чанарууд: амьдралын ухаантай, бодит үзэлтэй, гярхай, сэтгэлийн хөөрөлтэй, удирдах чадвартай.
                                                           ЦАРС МОД /21.III/
Сүр жавхлантай, амьдралын эрч хүчтэй, чадалтай, гоо үзэсгэлэнтэй, олон эрхэм чанартай. Түүнд эмзэг, хэврэгхэн юм юу ч байхгүй. Гадаад төрхийг нь хүмүүс хараад түүнийг хүндлэх сэтгэл төрдөг.
Тэр төрөлхийн эрүүл чийрэг биетэй, ийм байх нь түүнд шаардлагатай учир нь өвчин тэсэхдээ тааруухан, цус хараад ухаанаа ч алдаж магадгүй. Тэр их зоригтой, гэхдээ ихэвчлэн энэ зориг нь түүний оюун ухааны чанараас гардаггүй харин хэт их бардам зангийнх. Өөрийгөө хулчгар гэж бодуулахаас айсандаа нөхцөл байдлыг түрүүлэн ямар нэгэн юм хийдэг. Тэсвэр тэвчээртэй хүн тул гаргасан шийдвэрээ өөрчилдөггүй, зорьсондоо заавал хүрдэг. Гэхдээ түүний шулуун, буулт хийдэггүй зан нь өөрийн эсрэг эргэдэг. Илүү уян хатан, заль мэхтэй байсан бол илүү их амжилтанд хүрэх байсан. Түүний эвлэрэшгүй зан нь өөрт нь их ажил тарьдаг. Тэр буулт хийж, тохиролцоонд хүрч чадах хэрэгтэй.
Нөхцөл байдлыг үл харгалзан өөрийнхөөрөө л байдаг хүмүүс. Хол дээрээ бат бөх зогсдог, хуучинсаг үзэлтэй, уламжлалаа хөгжүүлж мөн үүндээ шинэ зүйл оруулдаггүй. Өөрчлөлтөнд дургүй, тиймээс шинэ зүйлийг дурамжхан хүлээн авдаг. Тэр их гярхай ухаантай, зөн бэлэгтэй, ажил хэрэгч хүн.
Тэр юуны өмнө өөрийн ашиг хонжоо боддог учраас хувийн асуудал дээр бүх анхаарлаа төлөврүүлдэг. Хөндлөнгийн хүний амьдралд оролцдоггүй, сонирхдог ч үгүй. гэхдээ үе үе хайр харамгүй үйлдэл хийдэг.
Тэр өөрийн эрхээр байх дуртай, түүнийг хязгаарлахыг тэр тэвчихгүй. Гэвч түүний үйлдлүүд нь дур мэдэхийг хязгаарладаг. Хэдий ийм ч бусдын эрх чөлөөг болон бодлыг хүндэлдэг.
Нөхөрлөлдөө үнэнч хэрнээ хайр дурлалдаа дандаа ийм байдаггүй. тогтворгүй зантай, амархан сонирхож дурладаг, "энэ яг үүрдийнх" "энэ яг надад таарна" гэж өөрт нь санагдана. Зөвхөн гэрлэлт л түүнийг томоотой болгоно. Гэр бүлийн амьдралд их найрсаг, зочломтгой гэрийн эзэн болдог. Ойр дотны хүмүүстээ туслахыг боддог.
Түүний зан чанарууд: нарийн нямбай, амьдралын ухаантай, шийдэмгий, бодит үзэлтэн, гярхай, удирдах чадвартай.
                                                       ХУС МОД /24.VI/
Аятайхан, хөнгөхөн, уяхан, уран чадамгай, хүмүүс түүнд дуртай байдаг. Түүнтэй хамтын амьдрал их сайхан байна. Дөлгөөн, эелдэг байж чаддаг. Хэнээс ч юм нэхэж шаарддаггүй, тулгадаггүй. Тэр чамин хувцасладаг, ёс суртахуунтай гэхдээ сургаал айлдаад байдаггүй, даруухан, аливаа зүйлд хязгаар байдаг гэж сайн мэддэг. Тэр уян зөөлөн зантай учраас бүдүүлэг занг тэвчдэггүй.
Хэдий тэр гоо үзэсгэлэнтэй төрхтэй ч их хөдөлмөрлөх дуртай бас чаддаг. Ажилдаа уран бүтээлчээр ханддаг. Тэр олон янзаар бодож сэтгэдэг, зохион бүтээх чадвартай, бодож гаргасан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг. Энэ бүгд түүнд гоц гойд үр дүнд хүрэхэд нь тус болдог. Ажил хийх чадвар нь дуусашгүй.
Ямар ч төрлийн үйл ажиллагаанд тэр том амжилтанд хүрч чадна. Сэтгэн бодох чадвар нь илүү их хөгжсөн учраас урлагт амжилт олох нь их байдаг. Тайван ажиллах нөхцөл нь бүрдэж л байвал ямар ч нөхцөл байдалд амархан дасдаг. Тосгонд амьдрах нь түүнд илүү сайхан санагдана. Аз жаргалтай байхын тулд түүнд их юм шаардагдахгүй: сайн номын сан ба хайрладаг, ойлгодог хүн нь байхад л хангалттай.
Тэр зожигдуу учраас язгууртан амьдралд тохирохгүй хүн. Тэр нөлөө бүхий хүмүүстэй харьцах сонирхолгүй. Тансаг баян байдалд тэмүүлдэггүй, дээдсийг дууриадаггүй хүн юм. Түүнд тайван, жигд амьдрал илүү тохирно. Эелдэг, даруу, оуюн ухаан ихтэй тэрээр гэртээ ая тухтай, аз жаргалтай байдлыг бий болгож чаддаг. Гэр бүлийнхээ амьдралд үнэнч мөн тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр их уян сэтгэлтэй ч тачаангуй, тэсгэлгүй хүслээс бас айдаггүй. Үүнээс болж бодлогогүй гэрлэдэг ч дараа нь харамсаад байдаггүй.
Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, уран сэтгэмж сайтай, уян зөөлөн.
                                       ЧИДҮН ЖИМСНИЙ МОД /23.IХ/
Тайван, төлөв төвшин, түүнд түрэмгий зан огт байхгүй. Бусдын саналд тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр амьдралын тухай өөрийн бодолтой ч бусдын бодлыг үгүйсгэдэггүй. Бусдын амьдралын нөхцөл байдалд хүндтэйгээр ханддаг. Өөрийн амьдралаа хүндрүүлэхгүйн тулд бусдын хэрэгт оролцдоггүй.
Бусдад тэр их тоомсоргүй мэт харагддаг ч яг үнэндээ бол зөвхөн төвийг сахихыг хичээдэг хүн. Бусдын асуудлыг ойлгож чаддаг. Шаардлагатай бол тэр туслана. Шударга ёсыг эрхэмлэдэг учраас шударга зөв санал гаргадаг. Бусдад туслахдаа өөрийгөө мартчихдаг. Тэр бусдад сэтгэгдэл төрүүлэх юү ч хийгээгүй ч түүнийг хайрлаж үнэлдэг. Бусадтай төлөв төвшин харьцдаг. Ямагт анхаарал татдаг, тиймээс заримдаа алдартай болдог. Сайхан сэтгэлтэй, тусч зантай. Тэр бас хэрсүү ухаантай тул бусдад тусч зангаа аль болох ашиглуулахгүйг хичээдэг.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь шархираа өвчнөөр өвчилдөг, тийм болохоор нартай өдөрт маш дуртай, наргүй бол зовж шаналдаг. Инээмсэглэхийг хичээдэг, ингэснээр өөрийгөө хянаж чадна гэж үздэг. Өөрийн тайван, төвшин байдлаа бусдад халдааж чаддаг. Түүний хажууд байвал аз жаргал болон итгэл найдварыг мэдрэх болно. Хүмүүс түүнийг ямагт сайнаар ярьдаг.
Энэ өдөр төрсөн хүмүүс оюун ухаан ихтэй, ном их уншдаг мөн сурч боловсрох, мэдлэгээ өргөжүүлэх дуртай.
Хайр дурлалдаа ч төвийг сахидаг. Амрагаа хүндэлдэг, хардахгүй байхыг хичээдэг, дотроо л зовдог. Өөрийнхөө хайр дурлалаа орхиод баатарлаг үйл хийж чадна. Гэхдээ энэ нь түүний сул дорой зангаас болоогүй харин тайван байдлыг хадгалах хүслийг гэрчилж байгаа юм. Тайван байх нь түүнд маш чухал.
Түүний зан чанарууд: үнэнч шударга, зөв бодолтой.
                                              ЭВЭРЛЭГ МОД /21.ХII - 22.ХII/
Гоо сайхан байдаг ба урт насалдаг. Хөгширсөн ч залуу насны чанаруудыг хадгалсан байдаг: хөдөлгөөндөө эв дүйтэй, уян хатан, бие бялдар сайтай. Тэр өөртөө санаа тавьдаг: их арчаатай, бүр сээтэгнүүр зан ч бий.
Таатай орчинд байвал ямар ч салбарт бишрэмээр амжилт олдог. Тэр үргэлж олон янзын төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг ба эдгээрийгээ амжилттай хэрэгжүүлж ч чаддаг. Амьдралаа үнэхээр сайхан зохион байгуулдаг, аливаа нөхцөлд сэргэлэн байдаг. Маш нарийн тооцоотой, алдах нь ховор, мөнгөө хэмнэдэг, төсвөө чадварлаг зохион байгуулдаг. Түүнийг шунахай гэж хэлэхгүй, гэвч өөрийн юмаа хуваалцах дургүй. Гэхдээ гэнэт өглөгч болдог үе байдаг.
Эдгээр хүмүүс олз, ашиг хардаг. Хэрсүү ухаантай, удирдах чадвартай. Эд хөрөнгө, мөнгөний сонирхолтой. Хувийн амьдралаа хоёрт тавьдаг. Журамтай, оюун ухаан ихтэй, ариун шударга. Шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгүй бүгдийг харьцуулан боддог.
Хайр дурлалд түүнд уран сэтгэмж дутдаг. Гэвч гэр бүлийн амьдралд үнэхээр сайн эхнэр /нөхөр/ болдог. Хэдэн хүүхэдтэй болохыгхүсдэг. Гэр орноо үлгэр жишээ болохуйц эмх замбараатай байлгадаг. Амралтанд явах дуртай.
Өөрийгөө залуу, сэргэлэн, эрч хүчтэй, сэтгэл татам байгаагаа батлахын тулд нас тогтсон үедээ ч хайр дурлалын адал явдалд ордог.
Түүний зан чанарууд: бодит үзэлтэй, удирдах чадвартай, хэрсүү, нямбай.

Popular Posts