Wednesday, August 17, 2011

Хүн танаа /Р.Чойном/

Амьдрах өдрүүд чнь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл хүний амьссан амьдралаас
Эрхибиш хагас нь үлдэж магадгүй
Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадаж тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ
Гэрэл байваас сүүдэр байдгын хуулиар
Гэнэхэн жаргавал зовж болдгын дуулиар
Гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагүй ьулгарч ч мэднэ
Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархаданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хүн гэж явахад
Санаа зүүдэнд ч багтаа үгүй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ
Хойчийн хүн чи тэр бүхэнд
Хотойлгүй бат зогсоорой
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар, Чийрэг байгаарай
Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч
Хорвоод хүн бүдрэх үе байдаг юм
Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм
Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулах өдөр бас бий
Энэ учраас хүн та
Элдэвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй
Бүдэрвэл зогсож алдвал онож
Бүоэн төгс ялж явах хэрэгтэй






Wednesday, August 3, 2011

Эгдүүтэй байгааз





























Гоё Байгааз /just hand made/


















Үргэлжилсэн бороотой өдрүүдэд ийм нэгэн шүлэгийг өгүүлэе

Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж 
             Агуа их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав
Асгаран орох борооны жигд усан ширхгүүд 
Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал 
                                         Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод-санаа гэмээр. 
   Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа 
Тэнхээ Ихтэй байгаль ялалтын марш тоглоод
   Тэргэл дугуй солонгоор уул,үүлийг дамнуулан 
Тэр хөгжмийнхөө нотыг гэрлийн хурдаар бичнэм хэмээн Р.Чойном өгүүлжээ.



Popular Posts