Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв. За охин минь эд нар юу вэ Лууван, өндөг, кофе Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв. Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ? Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан. Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ? “сургамжит өгүүллэг 2” номноос…
You can join or not it is your desition / It is just About my drawing and me
Subscribe to:
Post Comments (Atom)
Popular Posts
-
Эмо стилийн тухай ярихаасаа өмнө “эмо” гэж юу гэсэн утгатай шг болохыг тайлбарлая.Эмо нь emotion буюу сэтгэл хөдлөл гэсэн англи үгнээс ...
-
Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа багахан ч гэлээ байхгүйд нь санах юм хамтдаа хийсэн зүйл бага ч гэлээ хамт авхуулсан зургаа хараад санагал...
-
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Ти...
-
Өглөө сэрээд би бодлоо амьдрал утгатай гэж үү өдөр болгон нар мандаж орой болгон нар жаргадаг хорвоогын дуусашгүй өдрүүд үргэлжлээд л амьдр...
-
Амьдрах өдрүүд чнь ямар байхыг Алсаас би зөгнөж чадахгүй ч Эгэл хүний амьссан амьдралаас Эрхибиш хагас нь үлдэж магадгүй Насандаа миний үзээ...
-
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэ...
-
Нэгэн сайхан їдэш аж ахуйн тєдийлэн хээнцэр биш тїшмэл Иван Дмитрыч Червяков зєєлєн сандлуудын хоёрдугаар эгнээнд сууж “Корневилийн хонх” бї...
-
Voice collector / prety boy / Madiline /dancer / Warior female peacock Just quite bat I like to draw her atraction My though i...
No comments:
Post a Comment