Wednesday, August 17, 2011

Хүн танаа /Р.Чойном/

Амьдрах өдрүүд чнь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл хүний амьссан амьдралаас
Эрхибиш хагас нь үлдэж магадгүй
Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадаж тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ
Гэрэл байваас сүүдэр байдгын хуулиар
Гэнэхэн жаргавал зовж болдгын дуулиар
Гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагүй ьулгарч ч мэднэ
Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархаданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хүн гэж явахад
Санаа зүүдэнд ч багтаа үгүй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ
Хойчийн хүн чи тэр бүхэнд
Хотойлгүй бат зогсоорой
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар, Чийрэг байгаарай
Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч
Хорвоод хүн бүдрэх үе байдаг юм
Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм
Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулах өдөр бас бий
Энэ учраас хүн та
Элдэвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй
Бүдэрвэл зогсож алдвал онож
Бүоэн төгс ялж явах хэрэгтэй






Wednesday, August 3, 2011

Эгдүүтэй байгааз





























Гоё Байгааз /just hand made/


















Үргэлжилсэн бороотой өдрүүдэд ийм нэгэн шүлэгийг өгүүлэе

Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж 
             Агуа их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав
Асгаран орох борооны жигд усан ширхгүүд 
Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал 
                                         Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод-санаа гэмээр. 
   Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа 
Тэнхээ Ихтэй байгаль ялалтын марш тоглоод
   Тэргэл дугуй солонгоор уул,үүлийг дамнуулан 
Тэр хөгжмийнхөө нотыг гэрлийн хурдаар бичнэм хэмээн Р.Чойном өгүүлжээ.



Sunday, July 10, 2011

Сүрчиг

Эмэгтэй хүмүүст зайлшгүы байх гангараа тэдний үнэртэн байдаг гэхдээ үүнийгэээ хэрэглэхэд зайлшгүй дагах хэдэн дүрэмч байдаг. Сүрчиг нь өөртөө тлдлрхлы хэмжээний тослогыг агуулдаг учраас гоёмсог өнгөлөг торгон гэх мэт хувжасан дээр сүрчигийг шууд цацах юм бол хувцасны үндсэн өнгө алдагдаж хурдан гэмтдэг байна тиймээс хувцасны энгэр юм уу захны дотор талд жижиг ноосон даавуу тогтоогоод түүндээ сүрчгээ шингээж болно. Энэ аргыг хэрэглэвэл таниас аньхилам сайхан үнэр нь удаа нсалахгүйгээс гадна таны хувцас ч гэмтэхгүй. Мөн торго, Мяндас , Капронон эдээр хийсэн хувцсанд сүрчигний үнэр удаан тогтдоггүй учраас дээрх аргыг хэрэглэх юм уу үнэр шингээсэн хөвөнг өргүүртээ бэхэлж болно. Мөн хамгийн энгийн бөгөөд шилдэг арга бол хувцасны шүүгээндээ дууссан сүрчигнийхээ таглааг хийх юм бол таны хувцаснаас зөөлөн мөртлөө сүрчигны тань сайхан үнэр анхилах болно. 

Wednesday, July 6, 2011

Шоколад нүүрний үрчлээс арилгадаг

Хэрвээ Шоколадыг өдөр бүр идвэо нүүрний үрчлээс арилгадаг гэсэн хачирхалтай мэдээллийг эрдэмтэд баталжээ. Флавонол ихээр агуулсан жаахан ч гэсэн хар шоколад хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг тухай Европийн нэг хувийн эмнэлэг судалгаа шинжилгээгээрээ тогтоожээ. Мэргэжилтэнүүд судалгааныхаа явцад сждалгаанд оролцсон хүмүүсийг 2 хэсэг болгон хувааж арьсны байдлыг нь ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон хүмүүс 3н сарын турш флавонол ихээр агуулсан хар шоколад идсэн бол хоёр дахь хэсгийнхэн ердийн шоколад идэж байсан байна. Тэгээд эцэст нь судалгааныхаа дүнг гаргахад эхний хэсгийн сайн дурынхны арис хорт туяанаас ихээр хамгаалагдасан байжээ.Энэ нь арьсны хөгшрөлтөөс айдаг эмэгтэйчүүдэд үр дүнтэй мэдээлэл байх болно гэдэгт итгэлтэй байна. гэхдээ Шоколадыг хэрэглэхдээ сайн чанарын юм уу какао-бобт ихээр агуулсан шоколад идвэл илүү үр дүнтэй байдаг юм байна. Хар шоколад болон хар кофег зөвөөр хэрэглэвэл эрүүл мэндэд тустай байдаг бөгөөд ядаргаа тайлж цовоо сэргэлэн байхад тустай байдаг. Магадгүй эрэгэтэй хүний зүгээс эмэгтэйдээ өгөх хамгийн романтик бэлэгт шоколад ордог нь ийм учиртай ч байж магадгүй л юм









Popular Posts