Tuesday, May 17, 2011

АМЬДРАЛЫН ЗАМ


Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв.  За охин минь эд нар юу вэ  Лууван, өндөг, кофе  Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв.  Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ?  Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан.  Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ? “сургамжит өгүүллэг 2” номноос…

АЖЛЫН АМТ


Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.
Үлгэрт ингэж өгүүлдэг. Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие махбодоороо мэдэрч байна даа.

Friday, May 6, 2011

ШҮҮМЖЛЭЛ

 Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…

Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…

Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ

Friday, April 22, 2011

АМЖИЛТИЙН ТҮЛХҮҮР


Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ




Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.
Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.
Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.
Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.
Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир "энэ нь өөхтэй, энэ нь ястай юм" гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс "найрыг" эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө ноход хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.
Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
Дараа өдөр нь өнчид нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ.

Thursday, April 14, 2011

БҮДҮҮН НАРИЙН ХОЁР


Николаевын тємєр замын буудал дээр хоёр найз уулзсаны нэг нь бїдїїн, нєгєє нь нарийхан ажээ. Бїдїїн нь дєнгєж сая буудлын газар хооллосон учир уруул нь тос болж боловсорч гїйцсэн интоор адил гялалзана. Тїїнээс херес, флердоранжийн їнэр ханхална. Нарийхан нь дєнгєж сая галт тэрэгнээс буугаад чемодан ваадантай бас хатуу цаасан хайрцагтай юм їїрчээ. Тїїнээс гахайн утсан мах, кофе цайны шаар їнэртэнэ. Тїїний ард урт эрїїтэй, туранхай авгай харагдах нь тїїний эхнэр, бас гимназийн єндєр сурагч нїдээ онийлгож харагдах нь тїїний хїї ажээ.
-Порфирий!  Чи чинь? Хонгор минь, Хичнээн ч жил уулзаагїй билээ! Гэж бїдїїн нь нарийхнаа харж дуу алдав.
-Та минь! Миша Багын найз минь хаанаас гараад ирэв ээ гэж нарийхан нь гайхав.
Найзууд гурвантаа їнсэлдэж нулимс дїїрсэн нїдээр бие биеэ харцгаав. Хоёулаа бахдан гайхсан байв. Їнсэлдсэний дараа нарийн нь,
-Хайрт найз минь санаадгїй еэ Мєн сониноо, Їгїй наашаа сайн хараач, урьдын адил гялалзаж явах шив, єнєєх л дэгжин ганган хэвээрээ, бурхан минь, за тэгээд баяжаа биз, гэрлэсэн биз дээ? Би ч харж байгаа биз, гэрлэсэн… За, энэ миний эхнэр  Луйза, Ванценбах нутгийн хїн… лютерийн шїтлэгтэй… Энэ бол миний хїї Нафанаил, гуравдугаар ангийн сурагч Нафаня, энэ миний багын найз, гимназид хамт суралцаж байсан юм гэж хэлэв.
Нафанаил бага зэрэг бодоод малгайгаа авав.
-Гимназид хамт суралцаж байсан юм., гээд нарийхан нь їгээ їргэлжлїїлэн -чамайг юу гэж хочилдог байлаа, санана уу? Сангийн ном янжуурын галаар тїлсний учир Герострат гэж, намайг ховчдуу болохоор Эфиальт гэж хочилдогсон. Хо-хо… хїїхэд байжээ.. , бїї ай, Нафаня, тїїнд жаал ойрт… энэ миний эхнэр Ванценбах нутгийн хїн… Лютерийн шїтлэгтэй.
Нафанаил бага зэрэг бодоод эцгийнхээ ард нуугдав.
-Ямаршуу амьдарч байна, найз минь. Алба хааж байна уу, хаагаад дууссан уу гэж бїдїїн нь асууж найзыгаа баяр хєєр болон харав.
-Алба хааж байна, эрхэм минь. Хоёр жил коллегийн ассесорын алба хааж Станиславын одон авсан. Цалин бага л даа… за тэрч яахав, эхнэр маань хєгжмийн хичээл заадаг, би хувиараа тамхины хайрцаг модоор хийдэг. Сайхан хайрцаг, ширхэгийг нь рублиэр зардаг юм. Хэрэв хэн нэгэн хїн арав юмуу илїїг авбал, мэдэж байгаа биз дээ, хямдхан єгнє. џаж ийгээд болж л байна. Яаманд алба хааж байсан. Одоо мєн газрынхаа харъяа энд ажиллахаар болсон юм. Энд ажиллана даа. За чи ямаршуу байна, дєрєв, тавдугаар зэргийн тушаалын албанд биз?
-Їгїй эрхэм минь, арай дээгїїр тавь. Би одоо нууц зєвлєгчийн алба хааж байна…. Хоёр одонтой гэж бїдїїн нь хэлэв.
Нарийхний царай гэнэт цайж, хєдєлгєєнгїй болсон боловч удсан ч їгїй инээмсэглэлээр дїїрэв Тїїний царай, нїднээс оч бадрах мэт байв. Єєрєє ч бєгтийж, дїнсийв… Тїїний чемодан, боодолтой юм, хайрцаг нь ч  атугай атирчих шиг болов… Эхнэрийн нь урт эрїї улам сунах шиг. Нафанаиал номхон зогсож бїх товчоо товчлов.
-Би эрхэм дээдэс минь… Тун аятайхан байна, Багын найз гэж хэлж болох хїн гэнэт ийм єндєр тушаалтай болох гэж, хи-хи-хи
-За боль, юунд ийм янзаар ярина вэ? Чи бид хоёр багын найзууд атал ингэж хэргэм зэрэг хїндэтгэх нь юу вэ? Гэж бїдїїн нь ярвайв.
-Авєрч єршєє… яалаа гэж… эрхэм дээдэс таны агуу сэтгэлийн их анхаарал бол…амь оруулах ундаа мэт… энэ бол, эрхэм дээдэс минь, миний хїї Нафанаил… эхнэр Луиза, Лютерийн шїтлэгтэй гэж хэлж болно.
Бїдїїн нь хариу хэлэх гэтэл нарийхний нїїрэнд амтархал, бишрэл, хїндэтгэл илэрхий байхад нууц зєвлєгчийн бєєлжис цутгах шиг болов. Тэгээд нарийхнаас нїїр буруулж, салах ёс гїйцэтгэхээр гар сарвайжээ.
Нарийхан нь гурван хуруугий нь атгаж бїх биеэрээ мэхийж хятад хїн шиг хийхийлэв. Эхнэр нь инээмсэглэв. Нафанаил хєлєє тов хийлгэсэнд малгай нь уналаа. Гурвуулаа гайхсан байв.

ТҮШМЭЛИЙН ҮХЭЛ

Нэгэн сайхан їдэш аж ахуйн тєдийлэн хээнцэр биш тїшмэл Иван Дмитрыч Червяков зєєлєн сандлуудын хоёрдугаар эгнээнд сууж “Корневилийн хонх” бїжигт дуурийг їзэж байхдаа дээд зэргийн жаргал эдэлж суулаа. Гэтэл гэнэт… Єгїїллэгт энэ “ гэтэл гэнэт” их олон гардаг юм. Амьдрал тийм гэнэтийн  явдлаар дїїрэн байдаг болохоор зохиогчийн зєв юм. Гэтэл гэнэт, тїїний царай їрчийж нїд цагаанаар эргэлдэн амьсгал нь зогсчихжээ… Тэрээр дурангаас нїдээ салган бєхийгээд… найтааж орхилоо… Найтаахыг хаана ч, хэзээ ч зэмлэдэггїй юм. Хєдєєний эрчїїд, цагдаагийн дарга, заримдаа нууц зєвлєгч ч найтаадаг шїї дээ. Хїн бїр найтаадаг. Червяков их ч сандарсангїй, нусны алчуураар арчаад, ёс мэдэх хїний хувьд ингэж найтаалгахдаа хэн нэгэн хїний тавыг алдагдуулаагїй байгаадаа гэж эргэн тойрноо харлаа. Тїїнийг зам харилцааны яаманд албан хааж буй чєлєєнд байгаа генерал Бризжалов болохыг Червяков таньжээ.

“Би шїлсээ їсэргэчихэж дээ. Миний дарга ч биш, хамаагїй хїн, тэгэхдээ л эвгїй юм даа. Уучлал гуйх хэрэгтэй” гэж Червяков боджээ.

Червяков ханиалган, бїх биеэрээ урагш тонгойн генералын чихэнд,

-Эрхэм минь, уучлаарай. Би тан руу шїлс їсэргэчихлээ… Санамсаргїй л… гэж шивнэлээ.

-Зїгээр, зїгээр…

-Бурханы ивээлээр уучлаарай. Би чинь… Би тэгэх гэж бодоогїй юм.

-Та сууж їзээч. Намайг юм їзїїлээч.

Червяков сандран тэвдэж мулгуу байдлаар инээмсэглэснээ тайз руу харж эхлэв. Тэрээ харж байгаа хир нь урьдын жаргал алга болжээ. Тэгээд тїїний сэтгэлийн зовиур шаналгаж эхэллээ. Завсарлагаагаар тэр тїшмэл Бризжалов руу ойртон очиж дэргэдїїр нь жаахан явснаа ноомой зангаа дарж,

-Эрхэм минь, би тан руу шїлс їсэргэсэн… Уучилж їзээч…Би… Би тэгж… гэж бувтнавал,

-Болиоч…Би бїр мартчихсан байхад та тїїнийг яриад байх юм гэж генерал хэлээд доод уруулаа тэсвэр алдсан шинжтэй хєдєлгєв. Червяков генерал руу сэжиглэн харснаа, “Мартсан гэх, гэтэл нїдэнд нь ёжтой байдал илэрч байдаг. Ярих ч дургуй байна. Би ер нь, тэгэх гээгїй юм… Энэ чинь байгалийн ёс юм гэдгийг учирлах хэрэгтэй байна. Тэгэхгїй бол намайг нулимах гэсэн гэж бодно. Одоо тэгж бодохгїй ч, хожим тэгж бодно” гэж боджээ.

-Червяков гэртээ ирээд ёс алдсан тухайгаа яривал авгай нь болсон явдалд дэндїї хєнгємсєг хандах шиг болжээ. Авгай нь эхлээд айснаа “хамаагїй” хїн гэдгийг мэдээд тайвширчээ.

-Ямар ч атугай чи очиж уучлал эр. Чамайг олны дунд биеэ авч явж чаддаггїй хїн гэж бодно гэж авгай нь хэлжээ.

-За тэр биш її. Би уучлал гуйхад тэр их хачин байсан юм… Нэг ч аятай їг хэлээгїй. Тэгээд ч юм ярих зав байгаагїй.

Маргааш нь Червяков ёслолын шинэ хувцасаа ємсєн їсээ засуулаад Бризжаловт учирлахаар явжээ…

Генералын хїлээн авах єрєєнд ороод хїн олонтой байгааг Червяков їзлээ… Хїмїїс хїлээж авах завсар єргєдєл хїлээж авахаар генералыг гарч ирэхэд Червяков тїїнийг бас харлаа. Хэд хэдэн хїнээс генерал юм асуугаад Червяков руу харахад тїшмэл::

-Эрхэм та, хэрэв санаж байгаа бол єчигдєр “Аркадия” театрт би найтаачихсан… тэгээд санаандгїй шїлсээ їсэргэчихсэн… Ууч… гэж илтгэж эхлэхэд,

-Тийм дэмий юм… Бурхан ивээг гэж генерал хэлээд –Танд юу хэрэгтэй вэ? гэж дараачийн хїнээс асуужээ.

“Ярих дургїй байгаа болохоор уурласан байх нь… Їгїй, їїнийг ингээд орхиж болохгїй…Би тїїнд учирлая” гэж Червяков боджээ.

Генерал сїїлчийн хїнтэй уулзаж дуусаад дотоод єрєєлїїгээ чиглэхэд Червяков тїїний хойноос даган,

-Эрхэм минь, хэрэв би эрхэм таныг цочоосон аваас зєвхєн гэмших зїйл мєн гэж хэлэх байна…Санаандгїй юм болсныг болгоогооч гэж бувтнахад генералын царай ярвайж гараа савчаад,

-Та зїгээр дооглож байх шив гэж хэлээд хаалганы цаагуур далд оржээ.

“Юунд инээж дооглох билээ. Тїїнд чинь инээж шоолох юу ч байгаагїй. Генерал учрыг нь ухаарахгїй нь. Ингэхлээр би энэ бардам гайхлаас дахиад уучлал эрэхгїй. Чєтгєр аваг. Харин тїїнд захидал бичье. Явахаа больё” гэж Червяков бодлоо.

Червяков харьж явахдаа ингэж боджээ. Тэрээр генералд захидал бичсэнгїй. Бодож бодож юу гэж бичихээ мэдсэнгїй. Тэгээд маргааш нь єєрєє очиж учирлах болжээ.

-Би єчигдєр ирж таны тайван байдлыг алдагдуулжээ, эрхэм минь гэж генералыг єєдєєс нь асуух байдлаар харахад Червяков хэлээд – Таны болгоосон шиг би шоолж дооглох гээгїй юм. Найтаалгахдаа шїлс їсэргэсэнд уучлал гуйх гэсэн болохоос инээж шоолох гэж бодоогїй юм. Би инээж дооглож зїрхлэх її дээ? Хэрэв би инээж даажигнах юм бол албаны хїнийг хїндэтгэх ёс алга болох билээ гэж бувтналаа.

Чичирч хєхєлбєр болсон генерал,

-Тонил! гэж хашгирав.

-Юу? гэж айсандаа бахардсан Червяков шивнэн хэллээ.

-Тонил!  гэж генерал хєлєє дэвсэн байж давтан хашгирав

Червяковын гэдсэн дотор ямар нэгэн юм тасрах шиг боллоо. Тэрээр юу ч їл їзэн, юуг ч їл харан хаалга руу чиглэн гарч... Тэрээр єєрєє мэдэлгїй гэртээ ирээд ёслолын хувцасаа тайлсан ч їгїй, буйдан сандал дээр хэвтээд ... їхжээ.

Popular Posts