Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа багахан ч гэлээ байхгүйд нь санах юм хамтдаа хийсэн зүйл бага ч гэлээ хамт авхуулсан зургаа хараад санагалзах юм энэ хайр мөн үү эсвэл зүгээр л ганцаардсан сэтгэл үү алийг гэдгийг үнэндээ би ойлгохоо больж байх шиг байна. Зүгээр зүрхийг минь ухаж гаргаж ирээд зүсээд хаячихсан тэр л хүмүүсийг хамгаас их үзэн ядах хэрнээ тэдэнтэй өнгөрүүлсэн мөчүүдийг өөрийн эрхгүй санагалзах юм хүн гэж яагаад ийм байдаг юм бол болдог бол сэтгэл дотроосоо яагаад гэж асуухсан даан ч хариултыг тэгээд ч олж авахгүй биздээ. ХҮН гэж дэргэдээ байгааг нь хайрлахгүй хэрнээ холдоод явсныг нь л илүү харах юмдаа. Холдог одож буй тэр л хүмүүст дэргэд минь байхгүй хэрнээ байгаа тэр л хүмүүст .....
You can join or not it is your desition / It is just About my drawing and me
Monday, October 10, 2011
Wednesday, August 17, 2011
Хүн танаа /Р.Чойном/
Амьдрах өдрүүд чнь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл хүний амьссан амьдралаас
Эрхибиш хагас нь үлдэж магадгүй
Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадаж тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ
Гэрэл байваас сүүдэр байдгын хуулиар
Гэнэхэн жаргавал зовж болдгын дуулиар
Гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагүй ьулгарч ч мэднэ
Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархаданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хүн гэж явахад
Санаа зүүдэнд ч багтаа үгүй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ
Хойчийн хүн чи тэр бүхэнд
Хотойлгүй бат зогсоорой
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар, Чийрэг байгаарай
Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч
Хорвоод хүн бүдрэх үе байдаг юм
Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм
Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулах өдөр бас бий
Энэ учраас хүн та
Элдэвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй
Бүдэрвэл зогсож алдвал онож
Бүоэн төгс ялж явах хэрэгтэй
Wednesday, August 3, 2011
Subscribe to:
Posts (Atom)
Popular Posts
-
Эмо стилийн тухай ярихаасаа өмнө “эмо” гэж юу гэсэн утгатай шг болохыг тайлбарлая.Эмо нь emotion буюу сэтгэл хөдлөл гэсэн англи үгнээс ...
-
Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа багахан ч гэлээ байхгүйд нь санах юм хамтдаа хийсэн зүйл бага ч гэлээ хамт авхуулсан зургаа хараад санагал...
-
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Ти...
-
Өглөө сэрээд би бодлоо амьдрал утгатай гэж үү өдөр болгон нар мандаж орой болгон нар жаргадаг хорвоогын дуусашгүй өдрүүд үргэлжлээд л амьдр...
-
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэ...
-
Нэгэн сайхан їдэш аж ахуйн тєдийлэн хээнцэр биш тїшмэл Иван Дмитрыч Червяков зєєлєн сандлуудын хоёрдугаар эгнээнд сууж “Корневилийн хонх” бї...
-
Амьдрах өдрүүд чнь ямар байхыг Алсаас би зөгнөж чадахгүй ч Эгэл хүний амьссан амьдралаас Эрхибиш хагас нь үлдэж магадгүй Насандаа миний үзээ...
-
Voice collector / prety boy / Madiline /dancer / Warior female peacock Just quite bat I like to draw her atraction My though i...
















































