Өглөө сэрээд би бодлоо амьдрал утгатай гэж үү өдөр болгон нар мандаж орой болгон нар жаргадаг хорвоогын дуусашгүй өдрүүд үргэлжлээд л амьдрал үл зогсох мэт сэтгэгэдэл төрөх юм хүмүүсийн уур уцаар үргэлж дэргэд минь байж л байдаг . Өглөө нар мандаж зүүднээсээ сэрэх болгонд энэ орчлонд төрөөгүй байсан ч болоосой гэж бодох бодол минь бүр л гүнзгийрэх боллоо хэдий ачит ээжийгээ бодоод сэтгэлээ ариун бүхнээр дүүргэж сэргэлэн цовоо явхыг хичээв ч хорвоод амьдрах нэг л утгагүй энэ хорвоо дээр оршин тогтнож байгаа минь Ээж таньтай л холбоотой намайг хүмүүс хэдий тойрон хүрээлэвч тэдний хоосон инээд атаархсан сэтгэл худал үг минь сэтгэлийг үл дүүргэвч ээж минь зүгээр л дэргэд минь суухад энэ дэлхий дүүрсэн мэт санагдана хэрвээ тэр минь байхгүй бол энэ хорвоо утгатай гэж үү . Ээжээ би таньдаа хайртай энэ хорвоо дээр та байгаа цагт би энэ хорвоогоос явахгүй ээээ.
You can join or not it is your desition / It is just About my drawing and me
Monday, July 4, 2011
Sunday, July 3, 2011
ЭРГЭЦҮҮЛЭЛ
Энэ ертөнцөд хүн болж мэндлээд удсангүй .Хорвоогийн үнэ цэнийг ойлгох ч цаг болоогүй байна. Дэгдэж дэрвэж яваа залуу насны минь гал цог унтрах болоогүй. Гэхдээ Хорвоо ертөнц хатуу тэр дундаа нэг нэгнээ чоно мэт үзэж байгаа хүмүүс бүүр ч хатуу байдаг юм байна ухаантай нэгэн байж бусдад хүндлэгдэх шиг сайхан юм хаана байх билээ гэвч түүнийг дагах аюул шиг нь аймшигтай юм гэж юу байх вэ. Бидний энэ амьдралдаа хүсэж мөрөөддөг нь эд хөрөнгө алдар нэр биш гэж үү гэхдээ хамгийн их айдаг зүйл нь ч ялгаагүй мөн биз. ГБидний хүсдэг амар амгалан аз жаргал энэ бүгдээр дуусдаггүй бидний хамгийн ихээр хүсдэг хэрнээ хамгийн олж авахад хэцүү зүйл нь хайр дурлал,бие биенээ энэрэх сэтгэл байдаг бид хүссэн ч их хэмжээний хөрөнгө тэй байсан ч бүрэн төгс олж авч үл чадах зүйл нь энэ л юмдаа
Friday, July 1, 2011
ЗҮГЭЭР Л НЭГ..............
Магадгүй үеийнхний минь сонирхолд нийцэхгүй байж магадгүй ч өнгөний зохицол хувцасны шийдлээрэй одоогийн бидний шүтэж явдаг брэнд хувцасны цуглуулгийн зургийг зүгээр л нэг сонирхуулах үүднээс та бүхэнлээ хүргэж байна.
ЭМО СТИЛЬ

Эмо стилийн тухай ярихаасаа өмнө “эмо” гэж юу гэсэн утгатай шг болохыг тайлбарлая.Эмо нь emotion буюу сэтгэл хөдлөл гэсэн англи үгнээс гаралтай үг юм.
Эмокидууд нь ихэнхдээ 12-17 насныхан байдаг. Харин 18 настнууд эмо стильд орох хэрэггүй биз. Эмокидууд нь зөвхөн Scotch, Bless of Fall гэх мэт эмо охид хөвгүүдийн сонсдог дууг сонсоод зогсохгүй эмо амьдралаар хүртэл амьдардаг. Панк-Рок эмокидууд нь уйлж, сэтгэл санаагаар унаж, бүтэлгүй хайр болон эргэн тойрныхны хахир хатуу амьдралаар амьдардаг. Гэхдээ хэдэн жилийн өмнөөс нэгэн шинэ урсгал гарч ирсэн байна. Emo New Age! Энэ урсгалын өсвөр насныхан хар, ягааныг хослуулан хувчсалдаг бөгөөд хуучин эмо стилээсээ ялгарах гол шинж нь тэд маш хөгжилтэй, эрч хүчтэй амьдралаар амьдардаг. Тэд спортын олон төрлөөр хичээллэж, шүлэг бичиж, үдэшлэг зохион байгуулж, бусдын үдэшлэгт очих маш их дуртай.
Эмо стилийн хамгийн гол таних тэмдэг бол хувцаслалт. Хувчас заавал хар, ягааныг хослуулсан байх ёстой. Маш онцгой бас нэгэн шинж чанар бол тэдний үс юм. Тэд ихэвчлэн үсээрээ нүдээ ялиггүй дарсан байдаг эсвэл үсээ батикаар боох. Том ягаан бантик нь охидыг тун өхөөрдөм харагдуулдаг. Хэрэв та өөрийгөө эмо гэж бодож байвал өөртөө 20-с доошгүй тэмдэг зүүсэн байх ёстой гэнэ шүү. Тэмдэгнүүдээ цүнхэн дээрээ эсвэл өмд подволк гэх мэтийн газруудад зүүж болно. Эцэс нь гутал л үлдэх шив. Эмокидууд ихэнхдээ кэйтнийхээ үдээсийг гаргаж өмсдөг эсвэл од болон тэмдэгний зурагтай шаахайгаар гоёдог.
Tuesday, May 17, 2011
АМЬДРАЛЫН ЗАМ
Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв. За охин минь эд нар юу вэ Лууван, өндөг, кофе Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв. Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ? Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан. Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ? “сургамжит өгүүллэг 2” номноос…
АЖЛЫН АМТ
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.
Үлгэрт ингэж өгүүлдэг. Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие махбодоороо мэдэрч байна даа.
Friday, May 6, 2011
ШҮҮМЖЛЭЛ
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…
Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…
Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ
Subscribe to:
Posts (Atom)
Popular Posts
-
Эмо стилийн тухай ярихаасаа өмнө “эмо” гэж юу гэсэн утгатай шг болохыг тайлбарлая.Эмо нь emotion буюу сэтгэл хөдлөл гэсэн англи үгнээс ...
-
Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа багахан ч гэлээ байхгүйд нь санах юм хамтдаа хийсэн зүйл бага ч гэлээ хамт авхуулсан зургаа хараад санагал...
-
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Ти...
-
Өглөө сэрээд би бодлоо амьдрал утгатай гэж үү өдөр болгон нар мандаж орой болгон нар жаргадаг хорвоогын дуусашгүй өдрүүд үргэлжлээд л амьдр...
-
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэ...
-
Нэгэн сайхан їдэш аж ахуйн тєдийлэн хээнцэр биш тїшмэл Иван Дмитрыч Червяков зєєлєн сандлуудын хоёрдугаар эгнээнд сууж “Корневилийн хонх” бї...
-
Амьдрах өдрүүд чнь ямар байхыг Алсаас би зөгнөж чадахгүй ч Эгэл хүний амьссан амьдралаас Эрхибиш хагас нь үлдэж магадгүй Насандаа миний үзээ...
-
Voice collector / prety boy / Madiline /dancer / Warior female peacock Just quite bat I like to draw her atraction My though i...


































